3. SAVE ME!

614 107 21
                                    

3

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

3. I'M FINE

 I'M FINE

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~¤¤¤~

"Ким Тэхён... Б..Би чамд сайн."

     Хар хайрцагтай зүйлийг түүний гараас авахдаа ийн шивнэвэл тэр сайн сонсоогүй аятай инээвхийлээд "Юу гэсэн бэ?" гэх нь тэр.

     Түүний хар хослолтой дүр төрх сургуулийн шинэ жилийг өөр түвшинд хүргэнэ. Ямар нэгэн алдартны дэргэд байгаа мэт мэдрэмжийг ганц би аваагүй нь ойлгомжтой.

"Юу ч биш дээ."

     Би зүгээр л толгой сэгсрэв. Тэгээд надад өгч байгаа шинэ жилийн бэлэгт нь баярлаж байгаагаа хэлээд өөрийнхийгөө ч бас зөрүүлэн өглөө.

     Ямар удаан бодож байж сонгосон гэж санана. Өөрийнхөө гараар хайрцаглаж, чимэглэхэд ч багагүй цаг орсон.

"Хөөх! Гоё юм аа..."

"Хүлээгээрэй. Ганцаараа байхдаа нээж үз..."

     Баярын уур амьсгалыг тодотгох намуухан хэмнэлтэй дуу гэнэтхэн л зогсоод тэр чигтээ аниргүйд автан, ганцхан түүний инээх л чихэнд минь дуулдах шиг.

     Ногоон өнгийн шүрэн бугуйвч минь түүний үзэсгэлэнтэй гаранд яаж сайхан зохихыг төсөөлөхөд ч сэтгэл догдолно.

"Таны хүсэлтээр... Хатагтай~"

     Тэр яг л үлгэрийн баатар шиг. Бага байхад ээжийн минь уншиж өгдөг байсан тэр цувралуудын хамгийн дуртай дүр минь.

ONCE UPON A TIME: SMERALDOWhere stories live. Discover now