5. SNOW WHITE: POISON APPLE

641 107 21
                                    

5

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

5. ЦАСАН ЦАГААН: ХОРТОЙ АЛИМ

 ЦАСАН ЦАГААН: ХОРТОЙ АЛИМ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~¤¤¤~

     Яг яаж яваад Цасан цагааны жинхэнэ хайр анчин болчихсныг одоо ч ойлгохгүй юм. Түүнийг ханхүү үнсэж бас тэр сэрэх ёстой байсан шүү дээ. Гэтэл түүнд ханхүү байхгүй. Ядаж тэр түүнд хайртай ч байсангүй.

     Нэг талаараа бие даасан хүчирхэг эмэгтэй гэвэл Цасан цагааныг хэлэхэд буруудахгүй юм шиг. Энд тэр бүсгүйчүүдийг төлөөлж, хаант улсаа өдийг хүртэл авч ирсэн нь бахархмаар.

     Эмэгтэйчүүд ч хийж чаддаг. Тэд зөвхөн өөрсдийн ханхүүгээ хүлээгээд суудаггүй. Хүсвэл сонгож, сольж бас хаяж ч чадна.

     Түүний сонголт нь Ким Намжүн байж.

     Өндөр, булчинлаг тэгээд мэдээж царайлаг. Тэр эхэндээ хүйтэн хөндий харагдсан ч түүний гүнж харцанд нь тусахад л шумбаад орчихмоор гүн хацрын хонхорхойгоо ил болгочхоод зөвхөн хайрынхаа төлөө инээж байв.

Тийм ээ...

     Тэр ч түүнд хайртай.

Тэд хязгаарыг эвдсэн.

"Гүнж минь..."

     Цасан цагааны хүмүүсийн бэлдэж өгсөн даашинзыг өмсөөд өрөөнөөс гарвал Тэхён намайг угтаж авлаа.

Даашинз өмнө нь өмсөж байснаас минь тун өөр байсныг нуух юун.

Дэндүү гоёмсог.

ONCE UPON A TIME: SMERALDOWhere stories live. Discover now