🔹 14

260 45 10
                                    

Ёнжүнийг сандран гүйсээр хүрч ирэхэд Сүбин хэдийн ирчихсэн байсан төдийгүй гартаа попкорн, ундаа барьчихсан зогсож байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ёнжүнийг сандран гүйсээр хүрч ирэхэд Сүбин хэдийн ирчихсэн байсан төдийгүй гартаа попкорн, ундаа барьчихсан зогсож байлаа.

- Үнэхээр уучлаарай. Уг нь гэрээс эрт гарах гэсэн ч нэг асуудал гараад..

- Зүгээр ээ. Угаасаа..

Сүбин бугуйн дахь цагаа нэг харснаа, "..киноноос өмнө хангалттай цаг байна. Харин ч эрт ирлээ" гэж хэлэхдээ инээмсэглэх нь тэр.

Ёнжүн цэнхэр жинсэн өмд, хар арьсан гутал, тэгээд хар хоолойтой цамц дээр хар савхин хүрэм өмссөн байх бол Сүбин цайвар өмд, цагаан сороочкин цамц дээр мөн л цайвар өнгийн урт цув өмссөн байлаа.

Ёнжүн түүний хувцаслалтыг болон өөрийнхөө хувцаслалтыг нэг харчихаад дотроо өөрсдийгөө хэр өөр болохыг дахин нэг бодохдоо өөрийн мэдэлгүй инээтэл Сүбин түүн рүү гайхан харав. Харин Ёнжүн Сүбиний гайхаж байгааг анзаарчхаад хоолойгоо заслаа.

- Гэнэт нэг зүйл бодогдоод. Уучлаарай. Гэснээс кино хэзээ билээ? Хэр хугацаа үлдэж?

- Арай болоогүй байна. Тэнд суугаад хүлээж байх уу?

Сүбинийг асуухад Ёнжүн толгой дохиж, тэд үзвэрийн танхимын ойролцоох сандал дээр очих сууцгаав. Тэгээд тэд хоорондоо юу ярихаа мэдэхгүй байгаа бололтой нэг л эвгүй байдалд байцгаах бөгөөд Сүбин сандал дээр гараараа тулчихсан дээш харж байснаа гэнэт нэг зүйл санан Ёнжүн рүү харлаа.

- Нээрээ ирэх долоо хоногт би илтгэлийн тэмцээн гээд бараг сургууль дээр байхгүй. Тийм болохоор хоёулаа дараагийн амралтын өдрөөр хамт гадуур гарах уу?

Сүбинийг асуухад Ёнжүн бага зэрэг гайхан хараад "яагаад?" гэв. Харин Сүбин хэсэг бодож байснаа,

- Яахав.. хамт байж чадахгүй өдрөө нөхөөд? Үнэндээ надад нэг хиймээр байгаа юм байгаа ч хамт гарах хүн алга. Тэгээд л..

Үнэндээ Ёнжүнд эхний өгүүлбэр нь дахиж асуухаар ойлгомжгүй санагдсан ч дараагийн өгүүлбэрийг сонссоны дараа тэр дотроо "аан, надаас өөр хамт гарахаар найз байхгүй байх нь ээ" гэж бодсон юм.

blue orangeade | yeonbinWhere stories live. Discover now