🔹16

126 19 8
                                    

Ёнжүн сандарч байгаагаа харуулчихгүйхэн шиг, нүүр нь халуу оргиод байсанд улайчхаагүй байгаа гэж бодохын зэрэгцээ бас түүнийг яагаад энд байгааг гайхсаар Сүбиний урд очлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ёнжүн сандарч байгаагаа харуулчихгүйхэн шиг, нүүр нь халуу оргиод байсанд улайчхаагүй байгаа гэж бодохын зэрэгцээ бас түүнийг яагаад энд байгааг гайхсаар Сүбиний урд очлоо.

- Энд.. юу хийж байгаа юм?

- Аан, би өнөөдөр сургууль дээр очиж чадаагүй болохоор чамтай уулзах гээд. Өчигдөр-

- Өчигдөр!

Сүбиний яриаг таслан Ёнжүн гэнэт чанга дуугаар хэлэхэд Сүбин гайхсандаа чимээгүй болов.

- Тэр... өчигдөр би бага зэрэг өөрийн ухаангүй байсан юм шиг байна. Нөгөө.. миний хөгжим.. тэрийг би нэг хайрын түүх уншиж байгаад л бичсэн юм. Тэгээд түүнээсээ болоод.. Намайг үнэхээр, үнэхээр уучлаарай. Чамд ч бас эвгүй байсан байх. Өчигдрийн тэрийг.. болоогүй гээд бодчих. Миний буруу!!!

Ёнжүн түүний царай руу ч харалгүй дуржигнуулан хэлээд 90° бөхийхөд Сүбин харин чимээгүй байсаар л байлаа. Ёнжүн түүнийг үнэхээр уурлаж гэж бодоод араас нь "хүсвэл намайг цохьсон ч болно" гээд гэнэт өндийснөө нүүрээ ойртуулахад Сүбин бага зэрэг гайхан харж байснаа "үгүй ээ би.. яасан гэж чамайг цохих вэ дээ" гэв.

Ёнжүн түүнийг үнэхээр уурлаагүй юм байхдаа гэж бодсон ч царайнаас нь нэг л таагүй төрх үзэгдээд байсанд эсрэгээрээ уурласнаасаа болоод бүр харахыг ч хүсэхгүй байгаа юм болов уу ч гэсэн бодол түүнд төрсөн юм. Гэсэн ч Сүбин энэ хүртэл ирсэн байхад харахыг хүсээгүйдээ бол биш байх.

Сүбин амаа жимийн хэсэг харж байснаа нэг санаа алдчхаад "ойлголоо. Чи тэгж хэлж байгаа бол.. Бас би энийг өгөх гэж ирсэн юм" гээд гаран дахь утас болон чихэвчийг Ёнжүний гар дээр тавилаа. Үнэндээ Ёнжүн утас чихэвч хоёроо өчигдрийн явдлаас болоод бараг л санаагүй юм. Өглөө л сэрүүлэггүй хичээлээсээ хоцорсноос биш.

- Тэгвэл би ингээд явлаа. Маргааш нөгөөдөр бас сургууль дээр очихгүй байх. Тэгэхээр.. 4 дэх өдөр уулзъя! Баяртай.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 28, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

blue orangeade | yeonbinWhere stories live. Discover now