🔸 5

432 101 41
                                    

Хонх дуугарч, хичээл эхлээд удаагүй байтал ангийн хаалга нээгдэж, бүгд үүд рүү харцгаалаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хонх дуугарч, хичээл эхлээд удаагүй байтал ангийн хаалга нээгдэж, бүгд үүд рүү харцгаалаа. Мэдээж энэ Ёнжүн байсан бөгөөд тэр хичээл орж буй уран зохиолын багш болох И Канхёг руу харан инээмсэглээд "орчих уу, багшаа?" гэхэд тэрээр Ёнжүн рүү хэсэг харж байснаа санаа алдан "орохоос өөр яах билээ" гэчхээд хичээлээ үргэлжлүүлж эхлэв.

Ёнжүн өчигдөр хоолоо идчихээд шууд унтчихсан ба утсаа цэнэглээгүйгээс болж сэрүүлэг нь дуугараагүй ажээ.

Завсарлах хонх дуугарч Ёнжүн, Бомгю хоёрыг ангиас гарах гэж байтал Сүбин Ёнжүнийг дуудах нь тэр. Бомгю хэдийн гараад явчихсан ба Ёнжүнийг эргэж харахад Сүбин түүний өмнө очлоо.

- Би номын сангаас ном зөөх хэрэгтэй байна. Чи туслахгүй биз?

Сүбин гартаа барьсан цаасан дээр бичигдсэн номуудыг нэг нэгээр нь цуглуулан Ёнжүний гар дээр тавьсаар бараг арав гаруй ном болсон байх бөгөөд түүнийг нь Ёнжүн арай ядан өргөх ажээ.

- Болоогүй юу?

Ёнжүнийг асуухад Сүбин түүн рүү харалгүйгээр толгой сэгсрэв.

- Хэдхэн ном даахгүй байгаа юм уу?

- Үгүй л дээ. Завсарлагаа дуусах гээд байна.

Сүбин түүн рүү нэг харснаа хоолойгоо засаад "заза, тэгвэл явцгаая. Нэг ном нь энд байхгүй юм шиг байна" гэж хэлээд түрүүлээд явж эхлэхэд Ёнжүн түүний хойноос, хэдэн номынхоо араас замаа харах гэж арай ядан хөдөлж эхлэв.

Тэд номнуудыг уран зохиолын багшид өгчхөөд буцан анги руугаа явж байхдаа юу ч дуугаралгүй алхацгаах ба Ёнжүн нэг юм хэлэх гээд л болиод байсныг анзаарсан Сүбин:

- Хэлэх юм байвал хэл л дээ.

- Үгүй ээ, байхгүй.

Сүбин түүн рүү нэг харснаа инээмсэглэхэд Ёнжүн гайхан харав.

- Нүүрэн дээрх шарх чинь бүр арилчихжээ? Чиний энэ царайнд тийм шарх зохихгүй шүү дээ. Дахиж битгий зодоон хийгээрэй за юу?

blue orangeade | yeonbinWhere stories live. Discover now