Yellow

14 3 0
                                    

Би тэр үед арван жилийн сурагч байсан. Анхны хайртайгаа учирсан нас минь мөн алдсан нас минь ойр хэрнээ хол санагдана. Анхандаа энэ бүхэн амлалт, хүлээлтээр дүүрэн байсан бол эцэстээ цөхрөл, гунигаас өөр зүйлийг надад үлдээгээгүй.

Одоогоос 17 жилийн өмнө 2005 оны намар би дунд сургуулийн цоглог охин байлаа. Би айлын бага манайх ам бүл 5 уулаа. Эгч маань гадаадад их сургуулиа төгсөөд ирсэн шинэхэн төгсөгч, ах надтай адил сурагч, ээж аав хоёр маань ажлаа хийдэг энгийн нэгэн гэр бүл байв. Мөн үеэл дүү минь төрөөд удаагүй тул хичээл болон хүүхэд асрагчийн хооронд миний өдөр хоногууд урсан өнгөрдөг нэгэн хэвийн хэвшмэл мэт санагдах болов. Энэ амьдрал минь надад огтхон ч хэцүү санагддаггүй байсан ч ирэх оных нь зуны нэг өдөр миний амьдрал орвонгоороо эргэсэн юм.

Тэрнээс өмнө харин, би өөрийн анхны хайртайгаа учирч яг л солонго болон үүлэн дунд хөвөх мэт мэдрэмжийг авдаг байснаа өчигдөр мэт тод санадаг. Тэр хөвгүүн манай ангид сурдаг, надтай нас чацуу хэрнээ өндрөөрөө хол давсан нэгэн байсан. Царайнд нь үргэлж тодрох зөөлөн инээмсэглэл нь миний сургууль дээрээ өнгөрөөх цагийг жаргалтай болгож өдрийн минь эрч хүчийг надад өгдөг байв. Хэдийгээр зөвхөн би түүнийг хардаг байсан ч эсвэл би тэгж бодсон байж болох ч 2 сарын дараа энэ бүхэн өөрчлөгдсөн.

2004.10.23-нд тэр хөвгүүн намайг ч мөн харж явдаг мөн зөвхөн энэ хичээлийн жилд ч биш өмнө нь ч харж явдаг байснаа хэлсэн. Миний хувьд бас нэгэн мартагдашгүй өдрүүдийн минь нэг байсан гэх нь зүйтэй. Тэр өдрөөс удалгүй бид 2 үерхэж эхлэн харилцаагаа өдөр өдрөөр бэхчүүлж байв. Нэгнийгээ бага багаар таньж мэдэн улам ихээр дурладаг тийм л нандин үерхэл надад ирсэн. Манай анги болон гэр бүлийнхэн маань бид хоёрын талаар хараахан мэдэж амжаагүй тул тэрхэн үедээ нууцаар л нэгэнтэйгээ бүх зүйлээ хуваалцдаг байлаа. Энэ нь ч бид хоёрт асуудал байсангүй.

Цаг хугацаа сараар өнгөрч, он ч гараад бидний хичээлийн жилийн төгсгөл ч хаяанд ирлээ. Хэдий зав чөлөөгүй байсан ч хичээлээс гадуурх үедээ заавал нэгнээ харах цагийг гаргадаг нь нэгэндээ хэр их дасаж байгааг харуулах мэт. Тэр манай гэрийн ойролцоо ирнэ, хаяа бид хоёр цэцэрлэгт ч уулзна эсвэл өөр газруудаар хамтдаа зугаалдаг ч байв. Ингэсээр жилийн эцсийн шалгалтууд дуусан, зуны улирал айлчлан ирсэн.

Тэр энэ зун гэр бүлтэйгээ өөр тийш явах гэж байсан тул бид хоёр зургаадугаар сарын 8-нд төрсөн өдрийг нь хамтдаа тэмдэглэж маргааш нь тэр минь явав. Ихэвчлэн бид хоёр цахим шуудангаар нэгэнтэйгээ захиа солилцож эхний нэг сарыг өнгөрөөсөн. Сүүлчийн захидалдаа наймдугаар сарын дундуур ирнэ хэмээн хэлсэнд нь би өдөр хоногийг тоолон хүлээн сууж, захиа илгээх болгондоо хүлээж байгаагаа мөн маш их санаж байгаагаа хэлдэг байв. Гэвч энэ жаргалтай мөч надтай удаан байсангүй.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 13, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Алтан Америлис Where stories live. Discover now