Prologue

8 0 0
                                    

Red Spider Lily- (origin Lycaris Radiata) нь хортой цэцэг бөгөөд аалз шиг дүрстэйгээс нь үүдэн spider хэмээн нэрлэсэн байдаг. Хэдийгээр уг цэцэг нь хортой ч тарьж ургуулахад үзэсгэлэнтэй харагддаг аж. Ихэнх хүмүүс үүнийг цэцэрлэгтээ өнгө нэмэх гэж тарьдаг ба тэжээвэр амьтан болон бага насны хүүхдүүдээс хол зайд байршуулдаг.

Цэцгийн хор бага хэмжээгээр хэрэглэхэд амьтны гэдэс дотрыг хямраадаг ч их хэмжээгээр хэрэглэгдсэн тохиолдолд амьтнаас цаашлаад хүнийг ч үхэлд хүргэж чаддаг. Мөн хамгаалалтын бээлийгүйгээр арьстай шууд хүрэлцэхэд арьсан дээр тууралт өгч, загатнуулдаг.

Хортой ч үзэсгэлэнтэй уг цэцэг нь бүрэн ургаж цэцэглэхийн тулд багадаа хагас жилээс 2 жил хүртэлх хугацаа шаарддаг бөгөөд бусад цэцэгтэй адилгүй нарны элчээр дэлбээлдэггүй аж. Намрын улиралд бороо орсны дараа цэцэг 9-10 сард гайхалтай цэцэглэдэг.

Алтан Америлис Where stories live. Discover now