|10|

1.4K 215 69
                                    

Солонгос даяр шуурч бүгд л Жонгүгийн биеийг байдлыг сонирхож байсан ч тэдний зүгээс нааштай цааштай хариу ч байсангүй.

"Гүг"

Танил хоолойгоор Жонгүг орноосоо өндийхөд жижигхэн ягаан үстэй залуу өөрийг нь угтан авах аж.

"Жимин аа?"

Бумбагар уруул нь хатаж нүд нь улайсан байхыг харваас ирэх замдаа уйлчихсан нь ойлгомжтой.

"Чи энд юу хийж яваа юм? Чи өдийд шалгалттай байх ёстой шүү дээ!"

"Чи гэмтчихээд байхад яаж ирэхгүй байх юм?"

Жонгүг харцаа нэг л сонин болгосноо

"Амьдралдаа юм юм үзэх нь шив дээ, дэгдээхийн царайтаар чи гэж дуудуулах гэж"

Саяхан л хошуу ам нь газар тулчих гээд байсан залуу инээд алдсаар "Ямархуу байдаг юм байна?"

Тэд хэсэг тоглоом шоглоом хийсний дараа Жонгүг буцан гол яриандаа орж

"Хичээл чинь яасан юм?"

"Үдээс хойш буцаад явна аа. Билетээ захиалчихсан. Маргааш өглөө арван цаг гэхэд аль хэдийн чиний дурлаад үхэх гээд байдаг Харвардын их сургуулийн чинь танхимд оччихсон байх болно"

Түүний үгэнд санаа амрах шиг Жонгүг урт амьсгаа авсаар

"Харвардын их сургуулийн оюутан болохоор л яахав наад хүндэтгэлгүй занг чинь өршөөе"

Жиминий инээдийг таслан өрөөний хаалга нээгдэж тэд харцаа үүдэнд байх хүнд хандуулваас алтлаг бор өнгийн үстэй нүдэндээ алмазан шигтгээ агуулсан залуу болох Жонгүгийн дурлалт нэгэн орж ирж байсан юм.

"Тэхён?"

Өөр хүн байна хэмээн бодоогүй тэрээр бие ээ барих шиг болж Жонгүгийн дэргэд ирэн гартаа байх зүйлээ тавин

"Бие чинь хэр байна даа?"

"Өө муу, муу. Чи ирээгүй бол аль хэдийн үхчихсэн байх байлаа-"

Яриаг нь таслан Тэхён мөрийг нь ширүүхэн гэгч нь цохиод

"Амаа мэдэж ярь"

Түүний зовхи хар хөх хүрээ татсан байх агаад хэн хэн нь үүний учиг шалтгааныг мэдэж байлаа.

"Өршөөгөөрэй? Зүгээр бол биднийг танилцуул л даа Жонгүг?"

Тэхён өөдөөс нь харан зогсох энхрийхэн залууг хэн гэдгийг гайхах бол Жонгүг санаа сэдсэн мэт нүд нь сэргээд л явчихав.

Please be my bride tonightWhere stories live. Discover now