|11|

1K 186 17
                                    

"Амлая тэр залуу дахиад нэг л удаа миний нүдэнд чамтай байж харагдвал, хайрт минь чи түүнийг дахиж харж чадахгүй болчихно шүү. Болгоомжтой"

Хэлсэн үгсэд нь залхуутай гэгч царайгаар хариу барихдаа өөрийг нь тэврэх түүний гарыг холдуулж

"Чамд түүний талаар ам нээх ч эрх байхгүй, Жонгүг"

Шархалсан сэтгэлийг нь аргадаж өгөх гэж, бутарсан зүрхийг нь хэсэг бүрээр нь хайн бүтэн болгох гэж тэр залуу хэр удаан хичээлээ дээ. Гэтэл Жон Жонгүг гарч ирчихээд хормын дотор л наагаад орхисон зүрхийг нь сунгаж татан тоглож байна.

"Хэн ч түүнийг энд дурьдаагүй байна хонгор минь, би зүгээр л чамд хэлсэн шүү дээ. Аминчлахан"

Үг бүрийг нь сэтгэлдээ хүлээн авах тэрээр шүдээ зуусаар

"Сүрдүүлээд байгаа хэрэг үү?"

Өөрөөс нь зайдуу байх нэгний үгийг сонсоогүй дээ Жонгүг ганцхан алхаад л нүднийх нь урд тулаад ирчих нь тэр.

"Бялзуухай минь, би сонсож чадсангүй?"

Улам л ойр ойрхон дуудах энэ дотно дуудалт, дурлалт хосууд мэт. Хайнга бас дасчихсан аятай

"Яагаад одоо гарч ирж байгаа юм? Яагаад заавал одоо гэж? Түүнийг намайг гэхээс өмнө, түүнд боломж өгөхөөс минь өмнө гарч ирээгүй хэрнэ ээ. Арайхийн амьдралаа шинээр эхлүүлэх гэж байхад гарч ирчихээд яагаад надад заагаад байгаа юм? Жон Жонгүг? Хэн болчихоод"

Түүний зөөлхөн хүрэлт  хүзүүнд нь мэдрэгдэхэд Жонгүг Тэхёныг өөр лүүгээ харуулж

"Тийм зоригтой чамаас явсан атал, ядаж чиний өмнө харуулах зүйлтэй байх хэрэгтэй биш гэж үү?"

Чихээрээ бус зүрхээрээ сонсох түүнд энэ шалтаг нь хэтэрхий жулдах аж. Магадгүй тэр арай өөр зүйл хэлэхийг нь хүлээж аль эсвэл арай эрт хүрээд ирчихсэн ч болоосой гэж хүссэн юм болов уу?

"Надад тийм зүйл чухал байх байсан юм шиг байна уу?"

"Надад чухал учраас..."

Үг үл нийлэх мөчид Тэхён буйдан дээрх гадуурхаа авч Жонгүгийн хэвтэж байгаа өрөөг орхин гарахад түүнийг явахыг харан суух нэгэн саяхан хайртай нэгэнтэйгээ маргалдсан ч тодоос тод гэгч нь инээмсэглэлтэй үлдсэн юм.

Учир нь тэр мэдэж байлаа. Тэхён өөрийнх нь хэлсэн хэдхэн үгнээс болж өнөөх залуугаасаа хангалттай зай барина гэдгийг нь.

Please be my bride tonightWhere stories live. Discover now