|15|

1.1K 203 35
                                    

Өөрийг нь ширтэх харцыг мэдрэхдээ өнгийн харвал өөрийнх нь амнаас үг ч унаж чадахгүй болтол нь өвтгөсөн залуу түүний дуртай цамцыг нь өмссөн байлаа.

Ёозгүйхэн хоолойгоор "Түлхүүр?"

Тэхён халаасаа ухсаар машиных нь түлхүүрийг гаргаж ирэхэд Жонгүг муухан инээмсэглэн өөрийнхөө зүйлийг авсан ч шууд явж чадна гэж үү? Ийм өчүүхэн шалтаг гаргаж царайг нь хэдхэн секунд ч болов харахыг хүссэн ч тэр одоо илүүд шунаж байна. Дахиад, дахиад хэдхэн минут хармаар байсан атал түүний ажил энэ хүрээд дуусчихлаа шүү дээ.

"Жонгүг..."

Ямар ч үед хэзээд зөөлхөн энхрий байдаг түүний хоолой, амнаас нь гарах үг түүнд хэдэн мянга хутга дүрж байсан ч сонсоод л баймаар энэ хоолой

"Жонгүг..."

Гагцхүү түүний нэр л Тэхёны амнаас гарах аж.

"Жонгүг..."

"Яасан бэ? Яасан? Яах гээд байгаа юм. Дахиад л өнөөх тэвнэ шиг үгнүүдээ шидэх гээд бэлдээд байгаа хэрэг үү?"

Хязгаартаа тултал түүнийг үгүйлж, эрүүл ухаанаа алдалтаа санасан хэрнэ, өөрийнхөө сэтгэлийг ил гаргах зориг түүнд байсангүй.

Нэг зүйл биш байгаад байсанд Тэхён түүн рүү ойртвоос архины эхүүн үнэр угтан авах нь тэр.

"Чи уучихсан хэрнэ ээ, жолоо барих гэж байсан юм уу?"

"Чамд ямар хамаатай гэж?"

"Жон Жонгүг, би тоглоогүй байна. Чи согтуу жолоо барьж болохгүй. Түлхүүрээ аваад ир!"

Саяхан л амнаас нь үг унахад ч хэцүү байсан залуу одоо өндөр дуугаар хайртай залуугаасаа юм шаардаж байна. Сонин ч гэх үү сонирхолтой ч гэх үү.

"Ким Тэхён! Чи хэн болчихоод намайг ингэ тэг гээд байгаа юм? Согтуу ч бай эрүүл ч байсан энэ миний асуудал. Явж байгаад осолдсон ч чамд ямар ч хамаагүй биз дээ-"

Үгийг нь таслан хацарт нь халуу дүүгэх мэдрэмжид Жонгүг зогь тусах нь тэр.

"Миний өмнө хэдэнтээ осолд орчихоод одоо ч энэ бузартай үг чиний амнаас гарж байна гэж үү?"

"Хараад идэг Жонгүг! Би.. Би чамтай хамт байгаагүй гээд э-энэ чинь ерөөсөө чамд анхаардаг-гүй гэсэн үг биш-биш шүү дээ. Яагаад надад ингэж хандаад байгаа юм! Яагаад чи өөрийгөө өвтгөх зүйл хийгээд байгаа юм бэ?"

Хэдийн тэвчихийн аргагүй дээрээ тулсан түүний урсаж эхлэн тэрээр толгой дотроо бодогдож буй бүхий л зүйлсээ замбараагүй ярих агаад үүнийг нь сонсох Жонгүгт, амнаас нь гарч буй үг болгон инээдийг нь хүргэж байсан юм.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 28, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Please be my bride tonightWhere stories live. Discover now