Author POV
Түүний хүслээр маргаашийн наран тэнгэрт мандаж дэлхий ертөнц хөл хөдөлгөөнд оржээ.
Орондоо орсон хэдий ч хэт догдолсондоо ч гэх үү? Төсөөлөлдөө илүү автсандаа ч тэр үү? Шөнийн турш хөрвөөсөн Эмили арай ядан боссон ч өнөөдрийг эрч хүч дүүрэн бяцхан мишээл тодруулсаар эхлүүлнэ.Үд дунд өнгөрч бяцхан охин аавтайгаа хамт тахир гудамжийг зорилоо. Өмнө нь энд ирж байсан ч гэлээ энэ удаад юм бүхнийг илүү ихээрээ сониучирхан явах тэрээр Северусын жанчнаас татан дэлгүүр бүхний үүдийг татах бөгөөд аль хэдийн өөрөөсөө өндөр ном болон хичээлийн хэрэглэгдэхүүн авсан байлаа, магадгүй түүний аав өөрт байгаагүй хангалуун аз жаргалтай амьдралыг охиндоо өгөхийг хүссэн биз
Эмили: Ааваа хогвартс яаж намайг танхимд хуваарилах бол?
Снейп: Тэр бол нууц гэхдээ чи үүнийг давж чадна гэж би бодож байна. Ингэхэд чи аль тэнхимийн сурагч болмоор байна?
Эмили: Мэдээж Слитерн яг тан шиг ухаалаг бас овжин.
Энэ үед северусын нүдэнд бяцхан оч гялалзсан гэдгийг хэлэх нь зүй ёсных байх.Timeskip: ( Emily's POV )
Өдөржингөө хичээлийн хэрэгслээ цуглуулсны эцэст нэг юм гэртээ ирлээ. Мөн маргааш Хогвартс орох галт тэрэг хөдөлнө, уг нь арай эрт юмаа цуглуулж болох байсан ч гэлээ багш хүний ажил дуусах юм биш.
Аав( Снейп ): Эмили оройн хоол боллоо!
Би: Заа очлоо.Хоолны ширээн дээр нэлээн олон төрлийн хоол байх агаад үүнийг аав өөрөө хийгээгүй гэдэг нь тодорхой. Яагаад вэ? Гэвэл аав хоол хийхдээ бага зэрэг муу л даа би заримдаа тийм сайн уусмал бэлтгэдэг юм байж яагаад хоол хийж чаддаггүй байна? Гэж гайхдаг л юм.
Аав: Чи сая өрөөндөө юу хийгээд байсан бэ?
Би: хэдэн шившлэг туршиж үзсэн юмаа. Зарим нь бүтсэн шүү!
Аав: Ямар шившлэг?
Би: Алохомора, цоож тайлах шившлэг!
Аав: Үнэхээр сайн байна. Чи харин вингардиум лэвиосаг туршсан уу?
Би: Тиймээ даан ч бүтэлтэй болоогүй. Уг нь миний хөөргөсөн цаас агаарт хөөрсөн л дөө даан ч тогтолгүй шууд уначихсан.
Аав харин өөрийн цөөн гаргадаг тайван инээмсэглэлийг нүүрэндээ тодруулсаар: Хөөргөх шид бол амархан харагддаг ч чам шиг бяцхан шидтэнгүүдийн хувьд тун том даваа байдаг юм, чи хогвартсд очоод үүнийг сурах болноо. Одоо харин өрөөндөө очиж ачаагаа бэлдээд унтсан нь дээр байх. Маргааш бол чухал өдөр.
Би: Заа ойлголоо сайхан амраарай ааваа.Өрөөндөө орж ирээд чемоданаа бэлдэж байсан ч анхаарал төвлөрч өгсөнгүй, янз бүрийн зүйлсийн талаар бодсоор эцэст нь нэг юм санасан нь би маргааш Дракотой ч бас уулзах байлаа. Түүнтэй уулзаагүй хэдийн нэг сар өнгөрч найзыгаа санаж байна шүү.
Author POV:
Нэг мэдэхэд л цаг орой болсон байхыг анзаарсан охин орондоо маргааш ямар байх бол гэсэн төсөөлөлдөө автан бодол болсоор зүүдний ертөнцөд айлчлах ажээ...
Bi chini neere ng iim ym ehluulsen eniige urgeljluuliydee. Oird bicheegu bichleg joohon mod bolchij uuchlaarai hha.
YOU ARE READING
Дракогийн сайн найз
FanficХайр гэдэг нь өөрөө жаргах биш хайртай хүнээ аз жаргалтай болгохыг хэлнэ.