Part 2

462 53 1
                                    

Надад гэр бүлээс минь ганц Жүнмён ах л үлдсэн.

Таван настай байхад минь төрсөн эцэг эх маань намайг асрамжийн газар орхиж, хоёр жилийн дараа Ким овогтны гэр бүр намайг бага охиноо болгон үрчилж авсан юм.

Төрсөн эцэг эхдээ хог шиг хаягдсан надад энэ шинэ гэр бүл яг л хэзээ ч алдаж болохгүй хамгийн үнэ цэнтэй бэлэг болсон.

Аав маань намайг ахлах сургуулиа төгсдөг жил зүрхны өвчнөөр өөд болж, ээж минь хэд хоногийн дараа аавыг алдсан хямарлын улмаас яваад өгсөн.

Жүнмён ахаас өөр хүүхэдгүй, ахын зовж зовж олж, дахин хүүхэдтэй болох боломжгүй болсон  тэд минь хүүхэд үрчилж авах талаар бодож намайг үрчилж авсан гэсэн.

Харин одоо би хорин хоёр настай төгсөх дамжаа.

У Сэүн?

Тэр хүний хувьд бол...төгсөх дамжаа болохоор эртнээс түүнээс давтлага авдаг байсан юм.

Давтлага ч гэж...зөвлөгөө ч гэх юм уу. Тиймэрхүү л юм.

Түүнд дасах үнэхээр хурдан байсан. Болохгүй гэж бодох тусам улам л татагдсаар л.

Нэг өдөр тэр хамт уух санал тавьсан.

Би ууж чаддаггүй юм болохоороо жоохон уугаад л согтож, өглөө нь түүний гэрт, түүний өрөөнд сэрсэн.

Ийм зүйл болохыг мэдсэн бол би түүнд ойртохгүй байх байсан юм.

Харин одоо миний түүнийг үнэлэх үнэлэмж минь буурчихлаа шүү дээ.

Тэр харагдаж байгаа шигээ биш.

__________

Сэүнд хэлээд аль хэдийн хоёр долоо хоног өнгөрчээ. Түүний хичээлээс аль болох татгалздаг болсон. Суусан ч хамгийн ард үл үзэгдэгч шиг суудаг.

" Ким Хэсү, энийг барьж өгч туслаач. "

Хий дэмий дэвтэр лүүгээ ширтэн сууж байсан би түүний үгэнд гайхан харвал тэр яг өөдөөс минь нухацтай гэгчинь ширтэж байснаа юмнуудаа хумин танхимаас гараад явлаа.

Компьютер оо үлдээгээд.

Өөрийнхөө цүнхыг залхуутай гэчинь үүрээд компьютерыг нь барин араас нь гарахад тэр гадаа зогсож байв.

Ганц компьютер багтаагаад бариад явчихаж чаддагүй юм уу?

Энэ олон оюутан дундаас өөр зарчих хүн олдохгүй байгаа юм байх даа.

Ардаас нь нилээн зайтай явсаар өрөөнд орж ирэнгүүтээ хурдхан компьютерыг нь ширээн дээр нь тавьчихаад гарахаар хаалга руу зүгэллээ.

Our Connector || OSHWhere stories live. Discover now