Part 1

454 51 1
                                    


" Баяр хүргэе! Гурван сартай жирэмсэн байна. "

" Ю-юу? Юу гэсэн бэ? Эмчээ "

Эмч " Гурван сартай жирэмсэн байна охин минь. Гэхдээ бүхэл бүтэн гурван сар болсон байхад яагаад мэдээгүй байдаг билээ? "

Жирэмсэн...жирэмсэн...

Эхоны зураг, тест хоёроос харцаа огт салгалгүй яаж явсанаа мэдэхгүй ч нэг л мэдэхэд гэртээ ирчихсэн үүдэндээ зогсож байв.

Гутлаа тайлан өрөөндөө орж ирэнгүүтээ хаалгаа налан тэвчиж байсан нулимсаа зөнд нь орхилоо.

Би ийм зүйл хүсээгүй шүү дээ.

Би бэлэн биш байсан.

Одоо...одоо би яах ёстой вэ?

Айж байна.

Хэр их уйлсанаа мэдэхгүй юм. Уйлаад л...уйлаад л байсан. Эхоны зураг, тест хосроо тас атгачихаад...

Хэтэрхий их уйлсан бололтой бие минь хүчгүйдэн, нүд анилдана.

Босох ч тэнхэл алга...

...ядарч байна.

" Хэсү? "

Хэн бэ?

" Хэсү хаалганаасаа холд. "

Ах?

Хавдсан, хөндүүр нүдээ нээвэл сууж байсан газартаа унтчихсан байснаа ойлгов.

" Ким Хэсү? Сонсож байна уу? "

Жүнмён ах?

Ахын сандрангуй дуугаар босон хаалганаас холдон зогслоо.

" Хэсү юу болсон бэ? Чи намайг айлгачихлаа. Яагаад хаалгаа дараад унтчихсан юм? "

Ахын хөмсөг нь бага зэрэг зангиран, өрөөнд минь орж ирээд ташаандаа гараа аван зогсоно.

Тэр үнэхээр их айжээ.

Би " Уучлаарай ахаа. "

Жүнмён ах харанхуй өрөөг минь тойруулан хараад, сүүлд над дээр харц нь тогтон хэсэг зогсоно.

Хавдсан нүдыг минь харсан бололтой.

Ахаас харцаа буруулан хоолойгоо засаад " Ахаа та гарч байх уу? Би хувцасаа солиод..."

Ах урд минь тулж зогсон, харцаас минь барин өөр лүүгээ харуулаад " Яагаад уйлчихсан юм? Хэн миний гүнжын нүдыг хавдтал нь уйлуулчихсан юм? Мм? "

Би " Би зүгээ..."

Ахын гарыг холдуулахаар гараа өргөхдөө гартаа байсан зүйлүүдээ унагаачих нь тэр.

Our Connector || OSHWhere stories live. Discover now