Part 3

459 61 13
                                    

   

" Чи сонссон уу? Өчигдөр У профессор төгсөх курсын эгчийг ухаан алдахад нь бүр хоёр гар дээрээ өргөөд эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн. "

" Юу? Нээрээ юу? Гэхдээ сургуулийн эмч байхад яагаад өөр эмнэлэг рүү явсан юм бол?"

" Нээрээ тийм юм байна. Профессор тэр хоёр ямар нэгэн харилцаатай биш байгаа? Би тэр эгчийг профессорын өрөөнөөс гарч байхыг хэд хэдэн удаа харж байсан. "

" Яагаад заавал манай У профессор гэж?! Тэр хөгшин төгцгүүдтэйгээ л явалдахгүй. "

" Тэр хүүхнийг тэгээд хэн гэдэг юм? "

" Нэрийг нь мэдэхгүй ээ..."

Ариун цэврийн өрөөнд хэсэг хий огиулсандаа сульдан хана налан сууж байтал хэдэн охидын яриа тодхон сонсогдоно. Сэүн бид хоёр бусад хүмүүсд ийм сонирхолтой сэдэв нь болно гэж бодож байгаагүй юм байна.

Мартаж орхиж.

Тэр чинь оюутан битгий хэл эмэгтэй багш нарын дунд ч алдартай нэгэн шүү дээ.

Сульдсан биеэ хүчлэн босоод гарахад өнөөх гурван охин будагаа сэргээж байгаа бололтой толь руу орох нь холгүй тулж зогссон нь инээд хүргэнэ. Би ч бас анх их сургуульд орж ирээд энэ охид шиг ингээд зогсдог байсан үе байсан. Одоо бол янз бүрийн үнэргүй гээд голж, шилж авсан энгэсэг, будагнаас минь хаанаас нь ч юм эвгүй үнэр гарч дотор муухайрдаг болчихсон.

Саяхан л хүүхнээр минь дуудаад байсан охидууд намайг харсан дариудаа бүлтгэнэн зогсох тэдэнд хандан " Би танай профессортой чинь ямар ч харилцаагүй шүү. Санаа зовохгүй байж болно. " хэмээн гараа угаах зуураа хэлчихээд гархынхаа өмнө тэдэн рүү эргэж харлаа.

"...бас миний нэр та нарт хамаагүй гэж бодож байна. Мэдлээ гээд амьдралд чинь ямар нэгэн ахиц дэвшил гарахгүй байх гэхээс айж байна. "

Хүмүүс яагаад ийм юм бол? Бяцхан тархинд нь орсон хүмүүсээ үргэлж ардуур нь янз бүрээр ярьж явах юм. Тэр амнаас нь гарч байгаа зүйлүүд нь яасан ч олигтой зүйл биш нь бухимдуулмаар.

Өдрийн хоолоо идэхээр хоолны газар луу явсан ч босгоор нь давж амжаагүй байтал хоолны үнэрэнд дотор мухайран ариун цэврийн өрөө руу яаран очоод зарим нэг ярианд бухимдана гэж хэн санахав.

Өлсөөд байна шүү дээ. Энэ хордлого хэзээ дуусах юм бэ?

Цүнхээ залхуутай гэгчинь үүрээд санаа алдахтай зэрэгцэн нэгэн охинтой мөргөлдөх шахлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 14, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Our Connector || OSHWhere stories live. Discover now