🐭-POV.
Хаа нэг тийшээ их л ууртайгаар хурдан хурдан алхах жижигхэн охин.
Тэрээр явсаар гэрийнхээ хаалгыг эвдлэх шахам хүчтэй савчихаад дотогш орвол зочны өрөөнийх нь томоо буйдан дээр эр эм хоёр үнсэлцэн нэгнийхээ хувцсыг тайчиж байх юм гэнэ."Хуурах юм бол аятайхан амьтантай хуурахгүйдэй."
Тэрний дууг сонссон хоёр сандаралдан нэгнээсээ салахад үл таних бүсгүй хажуудах залууруугаа асуулт эрсэн харцаар ширтэх аж.
Өнөөх залуу сандарсаар охины өмнө сөгдөн дүрэмт хувцасных нь хормойноос зүүгдэнэ.:Минжү битгий буруугаар ойлгоорой ах нь чамд л хайртай гэдгийг мэднэ биздээ.
Минжү өнөөх бүсгүйрүү муухай харсаар гараараа яв хэмээн дохино.
Минжү:Дахиж энэ новштой зууралдаж харагддаг юм бол гэр бүл нэр төр бүгдийг чинь самраад хаячихна шүү.
Бүсгүй муухай царайлсаар хувцасаа өмсөн хаалгаруу зүглэхэд Минжү тэрнийг зогсоон "Ядаж нэг цохих хэрэгтэй биздээ.Хууртагдчихсан байж."
Бүсгүй өсгийтэй гуталаа тог тог хийлгэн хурдан алхсаар одоо хүртэл сөгдсөн хэвээрээ суух эрийг чангахан алагдчихаад тэднийг орхисон юм.
Минжү дээд давхарлуу гархаар зэххэд залуу түүний араас боон авах нь тэр.
:Золиг минь цохино гэж төлөвлөөгүй биздээ.
MINJU'S POV.
Хүн тусалж байхад бооно гэнээ? Энэ муу чинь!!
Би:Хөөе өгзгөн дээр ургасан яр шиг амьтан минь яаж эмэгтэй хүний хоолойг боож чадаж байнаа?
Тэрний хөлрүү өшигчсөөр арай гэж тавиулвал тэр инээд алдсаар хөргөгчнөөс алим аван томоо хазах аж.Тэгчихээд юу ч болоогүй юм шиг миний мөрөөр тэврэн авав.
Намжүн:Ганц дүү минь үргэлж аминд орох юмдаа.Ах нь чихэр авч өгнөө.
Би Намжүнийг түлхсээр буйдан дээр очин тэрний хуучин найз бүсгүйн үлдээсэн гадуурх цамцыг тэрэнлүү шидэн
Би:Ингэхэд сарын өмнө танилцахдаал миний заяаны хань байх гээд баярлаад байсан юу нь чамайг ингэтэл чинь үргээчихэв.
Намжүн миний хажууд суусаар хамраа үрчийлгэнэ.
Намжүн:Зүгээр л хэтэрхий хүний хэрэгт оролцоод байгаа юм.Дээр нь үргэлж аав ээжийн бизнес сайн явж байгаа үгүйг намайг хэр их мөнгө өвөлж авахийг асуудаг гээд л бод.