"Тэд бүр хамт амьдардаг гэсэн."
"Жилийн өмнөөс хамт амьдарсан гэсэн."
"Сургууль дээр ч өөр хүүхэдтэй нийлдэггүй гурвуулхнаа байдаг биздээ.Шинэ найз хүсдэггүй нандин нөхөрлөл байхлдаа."
"Гайхалтай."
"Гурвуулаа царайлаг,мөнгөтэй,ухаантай зүгээр л төгс гурвал байх."
"Анх элсэж орж ирснээс нь хойш сургуулийн гурван толгой гэсэн хоч хүртэл гарчихсан байналээ."
"Тэд магадгүй жаахан байхаасаал найзалсан байх.Тийм болохоор өөр хүүхдүүдтэйч нийлэлгүй гурвуулхнаа үргэлж хамт сайхан байдаг байхлдаа."
"Гэхдээ зарим нь тэднийг Three some хосууд ч гэж ярьж байналээ."
"Атаархсан хүмүүс л тийм цуурхал тараагаа биз.Тэд гурвуулаа үерхдэг байсан бол өөр хүүхдүүдтэй унтана гэжүү?"
"Сургуулийг захирагч төгс гурван толгой.Үнэхээр гайхалтай."
🐭-POV.
Хэсэг бүлэг охидууд ам амандаа шивнэлдсээр сургууль даяар тархсан нэр хүндтэй дээд курсийн ахнарынхаа талаар ярих аж.
Анх их сургуульд элссэн үеэсээл бүх зүйлээрэй төгс хэмээн нэрлэгдэж оргил дээрх гурвал,гурван их толгой,A3 гэх мэт олон2 хочийг зүүсээр ирсэн гурван хөвгүүн.
Өөр нэгний зайгүйгээр үргэлж л гурвуулаа явж байдаг тэднийг ингэж нэрлэхгүй байхын аргагүй.
Хичээл хийсэн ч,хоол идсэн ч,бараг угаалгын өрөө орсон ч гурвуулаа байж байдаг тэд заримдаа гаж ч юм шиг.
Нөгөө хоёрыгоо бодход жижигхэн ч зан аашаараа хүчтэй танхай нэгэн шиг ойлгогддог Пак Жимин.
Хаана ч хэний ч нүдэнд сэтгэл татам халуухан хэмээн нэрлэгдэж харсан болгоноо шүүрс алдуулдаг Ким Тэхён.
Бие хаагаараа хэнийг ч урдаа гаргахааргүй булчингийн мангас хэмээн хочилуулсан том бүлэглэлийн захирагч мэт харагдах хэнээс ч илүү догь Жон Жонгүг.
Тэд сурагчид битгий хэл багшнарын нүдэнд ч ийм дүгнэлттэй байдаг гурвал юм.
Тэдний талаар үнэн худал олон цуу яриа байдаг ч үнэн байдал хувийн мэдээлэлийг нь тийм ч сайн мэдэхгүй.
Сургуулийн архивд л байж мэдэх юм.
Зарим нэгэн шиг нууцлаг биш.Тэглээ гээд хамаг амьдрал нь дэлгээд тавьсан ном адил ч биш.