[ᴛʜᴇ ᴛʀᴜᴇʙʟᴏᴏᴅ]
-CHAPTER THIRTEEN-
•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•
Жин Тэхён хоёр клубын гадаа зогсож байв.
Тэхён урагдсан хар жинсэн өмдтэй хослуулсан гялалзсан торгон улаан цамц өмссөн байв. Түүний унжсан ээмэг, долгионтсон саарал үс нь түүний сэтгэл татам байдлыг улам нэмж байлаа.
"Хөөе" Тэд Намжүүний баяр хөөртэй хоолойг сонсов. Альфа хамгаалалтын ажилтнуудад тэднийг дотогш оруулахыг дохив.
Намжүүн шууд л Жинийг бэлхүүсээр нь татан уруул дээр нь үнсэхэд омегагийн хацар бүхэлдээ улайв.
Тэдний анхаарлыг татахын тулд Тэхён хуурамчаар ханиалгаж. "Хён та намайг тоосонгүй?"
"Би тэгэж зүрхлэхгүй" Намжүүн эгдүүтэй инээмсэглэн түүнийг хажуунаас нь тэвэрлээ.
Намжүүн тэднийг дагуулан клуб руу ороход Жин галзуу чанга хөгжимд чихээ дарах хэрэгтэй байсан бол Тэхён тохилог клуб руу гайхан ширтэнэ. Бүгд л сэтгэл догдлон баярлаж, шөнийг сайхан өнгөрөөхийг хүсэн догдлох аж. Зарим нь бүжиглэж байхад зарим нь текэнд дээр бөөгнөрсөн байв.
Тэхён харцаа гүйлгэн нэг л хүнийг хайх аж.
Тэр түүнтэй уулзана гэж бодохоор маш их догдолж байсан бөгөөд өөрийгөө бэлдэхэд олон цагийг зарцуулсан. Тэр өнөө орой жинхэнэ цустыг хүлээн зөвшөөрөх үедээ хамгийн сайхан харагдахыг хүссэн.
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо ертөнц чамайг мангас гэж зүхэж болох ч би хэзээ ч тэгэхгүй." "Надад хорвоо ертөнц чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.