"Үнэхээр танилцах үдэшлэгтээ орохгүй юм уу даа?" гэсээр ах минь дэргэд минь шалгаасаар зогсоно.
Би "Үгүй ээ.. Би яагаад мөнгөндөө хахаж цацсан баячуудын самуурлын газарт очиж өөрийгөө ядраах ёстой гэж?" гэсээр муухай царайлахад ах над руу гомдолтой харсаар "Оюутан ахуйн жаргал нь найз нөхөдтэй болж хийж үзмээр байгаа бүх юмаа хийж дураараа амьдрах шдээ.." хэмээгээд хошуугаа унжуулна.
Би "Жимин ахаа?! Би тийшээ явахгүй ээ.. Ядаргаа тэрний оронд гэртээ байж байсан нь дээр.."
Жимин ах "Тэгээд бага сургууль, дунд сургууль, ахлах сургуульд байсан шигээ орь ганцаараа оюутан насаа дуусгана гэж үү? Бурхан минь Пак Жини!!! Гадуур дотуур яв лдаа.. найз нөхөдтэй болж хөгжилд битгий өөрийгөө тусгаарлаж хориод ганцаараа байгаад бай!!" гэсээр дахиад л үглээд эхлэхэд нь би чихээ даран ярвайгаад "Юнги ахыг ирэх болохоор намайг хөөгөөд байгаа юм уу? Худлаа хоёулхнаа нялуурах гээд зүгээр.."
Жимин ах "Чи!!! Би чиний төлөө л хэлж байна шүү дээ!!" гэхэд нь би "Ойлголоо! Ойлголоо! Явчихвал болох юм биш үү!! Явлаа мэдэв үү!! Очоод тасарч унатлаа уучихаад ирье." гэсээр хамраа үрчийлгээд хувцасаа солин гарах гэтэл Жимин ах үүдэнд хүрч ирээд хайрцагтай зүйл сунгалаа.
Би ч гайхан аваад нээж үзтэл дотор нь шинэ гутал байж байх нь тэр...
Би "Энэ юу вэ? Ямар нэг тэмдэглэлт баяр билүү?" гэсээр баярлан гаргаж ирээд өмсөж үзэхэд Жимин ах "Өөрийн хүчээр Шанхайн хамгийн мундаг сургуульд орсонд баяр хүргээд авч өгч байгаа юм. Энэ гутлыг өмсөөд сайхан газар руу урагшлаарай." гэв.
Би ч ахыгаа чанга тэврээд "Ахаа хайртай шүү баярлалаа.." гэхэд тэр намайг зөрүүлэн тэврэнэ.
Би "За явчихаад ирье.." гэсээр яг гарах гэж байгаад арагш харж инээгээд "Хамгаалалт хэрэглээрэй!! Би эгч болоход арай бэлэн биш байна." гэсээр түүгээр тоглоход ахын нүүр мэнчийтлээ улайгаад "Хөөе золиг минь.." хэмээн араас орилов.
Би гэрээсээ гаран автобусны зогсоол дээр очин Шанхайн хамгийн алдартай баар руу явлаа.
Автобусанд суудал олж суугаад Шанхайн шөнийг ширтэн явж байгаад зорьсон газартаа ирлээ.
Үүдээр нь ороход л архи тамхины ихүүн үнэр үнэртэж чанга ая явсаар хүмүүс бүжиглэж зарим нь өөр зүйлс хийнэ.
Хүмүүсийн дундуур шүлжиж явсаар хэдэн танил царай харагдах ширээ рүү зүглэлээ.
Тэд намайг харан зарим нь мэнд мэдэж би ч толгой дохисон болоод нэг буланд шигдэж суугаад гартаа шар айраг авав.
YOU ARE READING
My woman...
RomanceӨөрийгөө омега гэж мэдсэн тэр мөч... Намайг омега болохыг мэдрүүлсэн тэр эр.. яг одоо өмнө минь зогсож байна. ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie...