Халагдах өргөдөл..

329 35 3
                                    

Хэдэн цагын дараа намайг ухаан ороход өмнө минь Ван захирал хөмсөг зангидан сууж байв.

Би түүнийг харсан даруй даа ухасхийн босоход толгой аймшигтай өвдөж нүдээ анин үрчийхэд тэр юу ч хэлэлгүй над руу харсаар л байлаа.

Задгай шахуу цээжээ хаасаар түүн рүү харан цэх суухад тэр хөлөө ачин арагш буйдангын түшлэг налаад "Ямар чөтгөр нь болоод байгаа юм?" гэж ширүүхэн асуув.

Би доош ширтсээр "Намайг уучлаарай би илүү болгоомжтой байх хэрэгтэй байж.. Хадагтай Чон-" гэсээр ярьж байтал тэр үг таслаад "Яагаад зүгээр л тэнэг юм шиг тэрний доор хэвтэж байсан юм? Тэгж их альфа хүсээ юу? Эсвэл буруу эм хэрэглэчихээ юу?" гэж хэлэн үсээ арагш илэв.

Ван захирал "Чамаас болж үдэшлэг маань орвонгоороо сүйрчихлээ..." гэсээр уурлахад нь би өөрийгөө хэр тэнэг болохыг гайхлаа.

Сая хэсэгхэн хугацаанд түүнийг надад санаа зовж байна гэж эндүүрсэн миний л ухаан мунхагийнх байх..

Би өөрийгөө өмөөрөхөөр ам нээн "Би хүссэн дээ тэнд хэвтэж байсан гэж бодоо юу? Тэр феромоноороо намайг дарангуйлсан.. Би бараг л хүчиндүүлэхээ шахсан байхад та үдэшлэгтээ л санаа зовж байгаа юм уу? Би таван жил таны дор ажилласан шүү дээ!" гэсээр цөхөрсөн байртай хэллээ.

Тэр над руу нэг тийм янз үзсэн харцаар харсаар "Тэгээд... Намайг чамд санаа зовж шаналана гэж бодоо юу? Хэдий бид ажлийн хамтрагч ч гэлээ чи бол омега харин би омега нарт итгэдэггүй. Бүх омега адилхан наанаа дургүй мэт аашилж байсан ч цаанаа үүнийг л хүсэж байдаг. Юундаа гэмгүй царайлаад байгаа юм. Зүгээр л намайг чамд санаа зовохгүй байгаад бухимдаж байдаг. Уг нь чамайг ажилдаа үнэнч сайн нарийн бичиг гэж бодсон юмсан."

Тэнэг юм... Юугаа горьдсон юм бол?? Тэр угаасаа л ийм хүн шүү дээ. Хэзээ ч бусдыг бодож байгаагүй адгын амьтан..

Үнэхээр түүний дэргэд тэсэж үлдэх ганц ч шалтгаан үлдсэнгүй..

Би "Би гарлаа.." гэж хэлэн гараа зангидахад тэр над руу гайхан харна.

Би "Өнөөдрийн үдэшлэгийг нураасандаа хүлцэл өчих хэрэгтэй байх. Хэрвээ та нөхөн төлбөр хүсвэл би төлж өгөх болно."

Энэ бүх хугацаанд түүний хувьд би ердөө л нэг чадваргүй нарийн бичиг байжээ. Одоо үүнийг энд нь дуусгах хэрэгтэй байх.

Би гараараа урагдсан цамцныхаа захыг хааж барисаар түүнд хүндэтгэлтэйгээр бөхийгөөд "Энэ бүх хугацаанд надад тусалж дэмжиж байсанд баярлалаа. Та сайн сууж байгаарай." гэж хэлэн түүн рүү дахиж ганц ч харалгүйгээр түүний өрөөнөөс гарч явлаа.

My woman...Where stories live. Discover now