24/7 цагын ажил..

315 57 10
                                    

Жексон "Би гэрийн даамалд хэлж чамд өрөө бэлдүүлчихсэн байгаа.. Хэсэгтээ энд байрлах болохоор хүссэн юм байвал даамалд хэлж байгаарай.." гэж хэлээд намайг орхин өрөө рүүгээ явлаа.

Би дэргэдээ байх ачаа руугаа харан санаа алдсаар хоцорвол даамал ирэн намайг өрөөнд минь хүргэж өгөв.

Би өрөөнд байх орон дээр дээш харан хэвтээд "Ван Жексонтой хамт амьдрах..?" гэж өөрөөсөө асуугаад зүүн гарын шуугаараа нүүрээ дарлаа.

Ван Жексон...

Түүний нэрийг дурсахад л дотор минь гал дүрэлзэн танил бус мэдрэмжүүд өнөөх галд нь шатан салют аятай дэлбэрнэ..

Түүнийг харах төдийд давчдан бачимдах сэтгэл минь барьж дийлэхэд улам хэцүү болж байгааг сайн мэдэх атлаа өглөө бүр түүний гэрт сэрж, түүний үнэр, түүнээр хөглөгдөх мэдрэмжүүдэд автан цаг хугацааг туулна гэдэг.. Жаргалтай там болохгүй гэж үү?...

Хэтэрхий их бодолд тархи идэгдэх шиг л болж толгой гавантан өвдөхөд би хажуу тийш эргэн атийж хэвтэв.

Тэгснээ буцаж эргэн дээш өндийж суугаад "Тиймээ... үүнийг ажил гэж л бодъё!! Долоон хоногын хорин дөрвөн цагт гүйцэтгэж байгаа ажил..." гэсээр өөртөө хэлэн өчүүхэн мунхаг шалтагтаа баясан инээмсэглэв.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Танил бус газар хоносон эхний өдөр хэдий ч урьд нь байгаагүйгээрээ сайхан амарч чадсан би нүүр дүүрэн инээмсэглэсээр өглөөг угтсан юм.

Өрөөнөөсөө гарахын өмнө хэсэгтээ эргэлзсэн боловч ажилдаа явах хэрэгтэй учир арай гэж гарлаа.

Гэтэл яг намайг хүлээж байсан аятай даамал өрөөний минь үүдэнд зогсож байв. Би түүнээс цочсондоо золтой л орилох шахан гайхвал тэр гараа урдаа аван надад бөхийгөөд "Пак нарийн бичиг та өглөөний цайгаа уугаад явна уу!" гэж хэлэн намайг дагуулан гал тогоо руу аваачлаа.

Би ч гал тогооны том хүрэн ширээний ард суун өглөөний цайгаа хүлээнгээ хаалга руу үе үехэн харж Ван Жексонг ирэх болов уу? гэж бодон сууна.

Гэтэл яг үүнийг минь мэдсэн аятай даамал дэргэд минь ирээд "Эзэнтэн өглөө эрт ажилдаа явсан." гэлээ.

Би даамал руу гайхаж хараад "Б-би захиралыг хайгаагүй ээ.." гэж хэлэн өглөөний цайгаа хам хум уугаад хурдаараа машин руугаа явав.

Мэдрэмжинд автан, түүнд баригдах шиг хэцүү зүйл байхгүй биз...
Гэвч одоо байгаа байдал минь яг л тийм байна. Төсөөлөөгүй үйлдэл хийж, төсөөлөлдөө цамхаг барин тэндээ өөр ертөнц байгуулах..

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 13 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

My woman...Where stories live. Discover now