Би "За тэгвэл тэгж шийдье.. Маргаашийн үдэшлэгт уригдсан бүх зочдыг дахин нэг нягтлаад урилгаа тараагаарай Жан нарийн бичгээ.." гэж доор ажилладаг хүндээ захиад цайны цаг болсон тул түүнийг явууллаа.
Хийх ажил толгойтой үснээс их байхад гэнэтийн үдэшлэг зохиохоор болсон тул төлөвлөгөөт бүх ажлыг цуцалж байгаа юм.
Толгой өндийх завгүй сууж байхад захирлын өрөөний хаалга онгойн тэр гарч ирж над руу гайхан харсанаа "Чи цайндаа яваагүй байгаа юм уу?" гэж асуулаа.
Би "Тиймээ.. Маргаашийн бүх төлөвлөгөөг бусад өдөр рүү шилжүүлэх хэрэгтэй болсон болохоор явж чадсангүй." гэж хэлэхэд тэр над руу хялам хийснээ юу ч хэлэлгүй яваад өгөв.
Өөдгүй муу амьтан өөрийнх нь дураараа зан, наргиан цэнгээнээс болоод өлсөөд сууж байхад явж болно ч гэж хэлэхгүй байна шүү...
Би "Би яг энд ажиллах хэрэг байна уу?" гэсээр амандаа бувтнаад компьютер рүүгээ орчих шахам ширтээд "Гэхдээ л цалин нь өндөр шүү дээ..." гэж өөрийгөө тайтгаруулна.
Тиймээ цалин!! Цалингаас л болж энд байгаа..
Удаан сууснаас болж хүзүү хөшиж байсан тул нэг суниагаад буцаад ажилдаа ортол хэн нэгэн ширээг минь тогшив.
Би ч толгойгоо өргөн дээш хараад "Марк.. энд юу хийж яваа юм?" гэхэд тэр над руу инээмсэглээд "Чамайг ингээд сууж байгаа байх гэж бодоод хоол аваад ирлээ.." гэв.
Би алгаа хавсраад "Чи яах аргагүй бурхан шиг хүн шүү.. Би бүр өлсөөд яг унах гэж байлаа" гэсээр инээмсэглэхэд тэр толгойг минь илэв.
Марк бид хоёр зэрэг ажилд орж байсан юм. Ажлын ярилцлага дээр танилцаж найзууд болцгоосон. Тэр сайхан сэтгэлтэй дээрээс нь бета болохоор надад бүр ч амар санагддаг.
Биднийг хэсэг ярилцан сууж байтал захирал хөмсөгөө зангидсаар хүрч ирээд шууд л өрөө рүүгээ орчихов.
YOU ARE READING
My woman...
RomanceӨөрийгөө омега гэж мэдсэн тэр мөч... Намайг омега болохыг мэдрүүлсэн тэр эр.. яг одоо өмнө минь зогсож байна. ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪▪ ♤♡Jennie...