Нишимура гүнж..

127 11 1
                                    
"Зорчигч та бүхний анхааралд! Дубайгаас Токио чиглэлийн ИЛ-48 онгоц нислэгийн зурваст газардахад бэлэн болсон тул та бүхэн суудалдаа суун суудлын бүсээ бүсэлнэ үү?" гэх анхааруулгаар онгоцны VIP суудалд тухлан суусан бүсгүй цонхоор шагайн төрөлх хотоо харан багахан инээмсэглэнэ.

Бүсгүй ачаагаа чирсээр гарч ирэх дээ нисэх буудлын хүлээн авах танхимд түүнийг хүлээх хүмүүсийг олж харан инээмсэглэн толгой сэгсэрсээр тэдэн рүү алхав.

Хүзүү болон гар нь шивээсээр бүрхэгдсэн хар хослол өмссөн хэсэг залуус дунд тэднээс тодрон харагдах цэвэрхэн хийгээд царайлаг өндөр залуу болон "Нишимура Рэйка химэ-сама окаеринасай" хэмээн бичсэн самбар барин зогсох ахлах сургуулийн бололтой хөвгүүн Рэйкаг харсан даруйдаа баяртайгаар инээмсэглэн самбараа улам дээш өргөлөө.

/*Нишимура Рэйка гүнжтэн гэртээ тавтай морил/

Рэйкаг тэдэн рүү улам дөхөх үед хар хослолтой залуус бүгд энгэн зогсоод толгой бөхийн дуу нэгтэйгээр мэнд мэдэв.

"Тавтай морил Рэйка-сама"

Reika's pov:

Тэднийг харан толгой дохисон болоод ачаагаа хажууханд нь зогсох том биетэй эрд өгөхөд тэр толгой бөхийн ачааг минь авав.

Гэтэл цаанаас "Эгчээ гэртээ тавтай морил!!" гэсээр газар дээрх ганц дүү минь гүйж ирэн тэвэрлээ.

Би түүний толгойг хуруугаараа түлхэн холдуулаад "Нишимура Рики эрхлэх хэрэггүй! Чиний талаар алтан хошуу хүргэж байгаа хүмүүс цөөнгүй шүү!" гэвэл тэр хошуугаа унжуулан "Та ийм удаан хугацааны дараа уулзаж байж шууд ингээд загнаад эхлэх юм уу?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би толгой сэгсрэн "Хичээлээ таслах чинь хангалттай загнах шалтаг юм шүү!! Тийм үү Юүта??"

The Boss Woman👑🤵‍♀️Where stories live. Discover now