Өшөө авалтаа дуусгасан...

60 9 1
                                    

"Охин хүүхэд.."

"Тэр охин энэ гэр бүлд тохирох хүн биш!!"

"Яагаад тэр хүүхдийг эртхэн явуулахгүй байгаа юм бэ? Охин хүүхдийг нөхөрт гаргахад нь л бэлдэх хэрэгтэй!! Харин энд буу зэвсэг бариулж биш!!"

"Эмэгтэй хүн..."

"Эмэгтэй хүнд ярих газар, ярихгүй газар гэж байна. Юм болгонд хошуу дүрэхээ хэзээ болих вэ?"

"Эмэгтэй хүн байж хийх хийхгүй зүйл хийх юмаа?"

"Эмэгтэй хүний үгэнд захирагдана гэж хаана байсан юм?"

"Нэг муу эм..."

Хүн бүрийн аманд хэлэгдэх тэр охин, тэр эмэгтэй байлаа.
Юм болгоноос илүүдэж, юм болгонд хоцрох тэр эмэгтэй байв.
Өөрийн хүслээр биш бусдын хүслээр амьдрах юм шиг хэлэгддэг нэгэн байлаа.

Гэхдээ нэг л өдөр ухаарсан юм.
Би эмэгтэй болохоор биш!!
Энэ нийгэм ийм болохоор, энэ үзэл суртал нь ийм болохоор ингэж байгаа юм байна..
Би бүгдийг чадах юм байна..
Би 'Би'-гээрээ амьдарч болох тийм арга байгаа юм байна.
Үүнийг мэдсэн үед минь харин үүнийг мэдрүүлсэн хүн дэргэд минь байсангүй..
Сайхан бүхнийг, саартай нь мэдрүүлсэн тэр хүн..

Гаранд минь тогтсон цусны толбо шиг арилашгүй мөр үлдээн алга болсон юм.

Тэр "Чи миний мэдэх хамгийн гайхамшигтай, хүчирхэг эмэгтэй.. Магадгүй надаас ч хүчирхэг. Тиймээс чамайг дээрэлхэж, дэргэдээ байлгамаар байна Рэйка..."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Эдогын эрин үед баригдсан хуучин ордон дотор 'гета'-гын чимээ тог тог хийн дуугарч харцаараа л бусдыг өмнөө сөхрүүлэм гоо үзэсгэлэн дээгүүр харан алхална.

*гета- япон үндэсний модон шаахай

*гета- япон үндэсний модон шаахай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 20, 2024 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The Boss Woman👑🤵‍♀️Where stories live. Discover now