Rawoon's point of view.
Цайны цагаар би түүнийгээ сүйт бүсгүйнхээ бэлхүүсээр тэврэн суугаад, хэзээ ч миний хажуцд ярьдаггүй явцгүй яриагаа ярин инээлдэхийг ширээний цаанаас харан сууна. Эмэгтэй хүн ийм болохоор л өрөвдөлтэй байдаг байх. Хайртай залуутайгаа нүүр бардам хамт байх хувьгүй би чимээгүйхэн түүнийг холоос атаархан ширтэхээс өөр сонголт ч надад үгүй.
"Раүн аа, бие чинь зүгээр үү?"
Бүгд над руу харна. Харин би тэр хүн рүү харах аж.
Хисын мушилзан инээмсэглээд "Ранран, чи тайлбарлаад аль. Ямар гээч сайхан залуу чиний хажууд гараад ирэв?" гэчхээд Сонхүнийг нудрахад Сонхүн ч ойлгосон бололтой инээх нь тэр.
Би түүн рүү нэг хялайж харчхаад хоолоо үргэлжлүүлэн идэх хичээнэ. "Хэн ч биш"
Сонү найрсгаар Жэи-н гарнаас татаад өөрийнхөө хажууд суулгачхаад түүний хэн гэдгийг шалгааж гарлаа. Тэдэнд Жэи таалагдсанд гайхах юм алга. Хөвгүүд үргэлж л ийм байдаг шүү дээ.
Жэи нүүр дүүрэн инээмсэглээд "Энд найзтай болох их хэцүү юм. Найз охинтой болох бүр ч хэцүү байх нь" гэсээр над руу харахад Хисын түүний мөрийг цохьсоор "Анд аа, бидэнтэй хамт бай л даа. Бид байгаа цагт бүх юм боломжтой шүү дээ. Би чамайг аавдаа хэлчихье. Аав танай эцэг эхтэй холбогдож аавын чинь бизнес илүү томрох болно" гэхэд Жэюүн жуумалзлаа.
Түүний энэ үйлдэл надад таалагдав. Үнэхээр догь харагддаг.
Хоол хэтэрхий амтгүй байсан тул би цартай хоолыг өөрөөсөө холдуулаад "Жонвон аа, ахдаа сургуулийн хоолыг сайжруул гэж хэлээч. Угаадас идэж байгаа юм шиг л хачин амттай юм" гэчхээд түүн рүү талимаарсан нүдээр ширтэхэд тэр над руу нүдээ ирмэснээ гараараа окэй гэв.
Хачин цайны цаг ийн өнгөрч усанд сэлэлтийн цаг эхэллээ. Сүжи миний хажууд байдгаараа орилж хашхичсаар явах бол Сонү түүний яриаг улам бүр дэмжсээр тэд бараг л сургууль нураах нь.
"Раүн аа, хоёулаа өнөөдөр бооцоотой сэлцгээе. Ялагдсан нь хамгийн сүүлд худалдаж авсан Channel-н цүнх эсвэл гутлаа өгнө. Болж байна уу?"
Шуналтай амьтан. Хязгаартай тоогоор худалдаанд гарсан цүнхийг авч чадаагүй болохоор надаас булаах гэж үзэж байна. Хэн ч Раүнийг ялж чаддаггүй юм. Ялангуяа сэлэлтээрээ. Ер нь юугаараа ч ялж чадахгүй л дээ.
Сонүгийн нүд гялалзан бидний бооцоог дэмжиж байлаа. Тэр иймэрхүү зүйлд хөгжилдөх дуртай болохоор ангийнханд тэр чигт нь хэлчих нь тэр. Хүний анхааралд байх дургүй болохоор жаахан дарамттай байгаа ч яахав ээ, хөгжилдөөд үзье.