Rawoon's point of view.
Хачин зүүд зүүдэлж сэрлээ. Зүгээр л гүн харанхуй атал тэр миний гарыг тавиулж, сүйт бүсгүй рүүгээ усан дээгүүр гүйн намайг орхин одчих юм. Хүйтэн усан дотор би ганцаар үлдэж, уйлахаас өөр юуг ч хийж чадсангүй.
Хэн нэгний халуун гар духан дээр хүрч байгааг мэдрэн нүдээ нээн гарыг нь барьж авахад нүдэнд минь бүрэлзэн эрэгтэй хүн үзэгдэхэд Жэюүн гэж бодов. Бүрэлзээ алга болоход харамсалтай нь Жэюүн биш байсан юм. Яасан ч гэж Жэюүн байх билээ.
"Ашгүй, чи сэрчихэв үү?" гэсээр танил бус хоолой сонстоно.
Би түүний гарыг өөрөөсөө холдуулав. "Надад битгий хүр!"
Тийм ээ, өнөөх хачин залуу. Дураараа хүрсэн нь хүртэл дургүй хүргэж байх чинь. Харах төдий л юу ч дуугармааргүй тийм мэдрэмж төрүүлээд байна.
"Зүгээр үү? Эмч чамайг ханиад нь хүндрээд халуурч байна гэж хэлсэн" гэхтэй зэрэгцэн Сүжи сүр сархийсээр орж ирээд миний дэргэд ирээд уйлж гарав.
"НАЙЗ АА! БИ ЧАМАЙГ ТЭГЭЭД УНААД ӨГӨХӨӨР ЧИНЬ ҮХЧИХЛЭЭ Л ГЭЖ БОДЛОО ШҮҮ ДЭЭ. МАНГАР ЮМ УУ? ХАНИАД ХҮРСЭН ЮМ БОЛ ЭМ УУЖ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ?" гэсээр орилоход нь би хөмсгөө зангидан чихээ дарлаа.
Утас дуугарч харахад ээж залгаж байх нь тэр. Залгадаггүй хүн намайг ухаан алдсан гэхэд залгасан байх нь ээ.
"Байна уу?"
"Раүн, сургуулиас чинь залгаад чамайг ухаан алдсан гэсэн. Зүгээр үү?" Ээжийн хоолойг мартах шахах үед л залгах юм.
Би нүдээ аниад санаа алдан тайвшрахыг хичээнэ. "Зүгээр ээ, санаа зоволтгүй"
Энэ их драмаг Жэи бүгдийг нь харан зогсож байгааг би мэдэж байлаа. Түүнийг явуулмаар байна. Үнэртэн нь дотор муухайруулаад байна. Жэюүний хэрэглэдэг үнэртэнгээс бусад өөр үнэртэнд би үнэхээр дургүй. Огиудас хүргээд байдаг юм.
"Ээж нь машин явуулчихсан. Алхаж яваад байлгүй машинаа хэрэглэ л дээ. Очоод сайн амраарай, ойлгосон уу?" гэхэд нь би хариу хэлэлгүй дуудлагыг тасалчихсан юм. Үгнээс илүү үйлдэлд итгэдэг. Надад санаа зовж байгаа юм бол ирэх хэрэгтэй шүү дээ.
Дусал дуусаж эмч орж ирээд салгаж өгөхөд
одоо л нэг юм харих нь гэж бодов. Энэ газраас хурдан явмаар байна. Сүжигийн бархиралт, Жэи-н хачин харцыг үзэн ядаад байна л даа.Жэи намайг өрөөнөөс гарах гэхэд гарнаас татан "Би чамайг хүргээд өгье" гэхэд нь би огих шахаж, гараа аваад "Надад битгий дураараа хүр гэж дахиж хэлэхгүй шүү!" гэчхээд тэднийг орхин явсан юм. Сургуулийн үүдэнд манай гэр бүлийн логотой машин хүлээж байх агаад жолооч нь гарч ирэхэд би эргэлзэлгүй машинд суулаа.