11. Архи авч ирдэг багш.

370 51 10
                                    

"Чиний судалгааны ажлын гүйцэтгэл их сайн юм аа. Мэргэжлийн хүнээс ч илүү бичсэн байна. Надаас зөвлөгөө авна гэдэг ер нь бол байж боломгүй л санагдаж байна, Раүн аа" гэж У Сэүн хэлэхэд Раүн толгой дохин өөрийн судалгааны ажлаа буцаан авлаа.

Раүн дотроо багш юм байж аятайхан зөвлөгөө ч өгчхөж чадахгүй хэмээн бодон чимээгүйхэн зогсож байтал У Сэүн түүний бодлыг уншсан мэт "Битгий ингэж чимээгүй бай л даа. Зүгээр л өөрийнхөө урлаг гэж бодсон бүхнийг хий" гэхэд Раүн толгой дохисноо гарахаар эргэв.

У Сэүн түүнийг харан зогсож байснаа гараас нь татан хаалгыг налуулан түлхээд "Чи ч гэсэн өөрийгөө урлаг гэдэг үзэл бодолдоо багтдаг гэж боддог уу?"

"Багш аа, эмэгтэй хүн тэр чигтээ урлаг гэж би дөнгөж сая танд судалгааны ажлаа уншууллаа. Би өөрийгөө цор ганц нь гэж боддог"

У Сэүн энэ хариултанд нь ханасан бололтой уруулаа шилэмдэн хэлээ бага зэрэг хазлан инээмсэглэлээ. Раүнд тэдний энэ байрлал ихэд хачин байв. У Сэүн түүнийг хаалганд шахан зогсоод уруул руу нь нэвт ширтээд байгаа юм шиг мэдрэмж төрөн, дотор нь оршдог дэггүй охин гарч ирчих гээд болсонгүйд өөрийгөө хүчлэн дарна. Жэйктэй уулзахаа болихоор шийдэхдээ л өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг хүчээр дотроо хорьчихсон шүү дээ. Өмнө нь ямар дэггүй, ямар новшийн охин байсныг хүн бүхэн хэлүүлэлтгүйгээр мэднэ.

"Багш аа, Та надаас холдчихож болох уу?" гэхэд У Сэүн эсрэгээрээ Раүний чих рүү ойртон "Би уг нь ямар нэгэн оюутантай янаг амрагийн холбоотой болохгүй гэж бодож байсан юм. Гэхдээ чиний бүх зүйл надад чамайг амттай байх шиг юм шиг мэдрэмж төрүүлээд байна. Чи юу гэж бодож байна?" гэж шивнэхэд Раүний биеэр олон тооны хорхой гүйлдэх шиг санагдан бие нь ирвэгнээд л явчихав.

Раүн "Сурах их үйлд минь багш таны царайлаг дүр төрх хэтэрхий их саад болоод байна. Би энд зүгээр л сурах гэж ирсэн болохоор та ч гэсэн өөрийн мэддэг бүхнээ зааж өгдөг багш бай" гэчхээд У Сэүнийг түлхэн хаалгаар гаран явлаа. Түүний ардаас харан зогсох Сэүн инээмсэглээд, уруулаа гараараа оролдон хөгжилтэй гэгч нь баясан зогсоно.

***

Раүн гэртээ ирээд хичээлээ хийх гэсэн ч бүх зүйлс толгойг нь эргүүлэх аж. Гэрт нь байх өнцөг булан бүр Жэюүнийг санагдуулдаг болохоор дурсамжиндаа хорогдоод эндээс нүүж чадахгүй байгаа өөрийгөө зүхэж дууссан гэж бодсон ч иймэрхүү үед Жэюүний энгэрт тэврүүлээд хэвтэхийг хүснэ. Бүхий л үед Жэюүн өөрийг нь буруушаан нэг ч удаа түүн рүү тэмүүлээгүй атал жижигхэн зүрх нь түүнийг л хүсэмжлээд байх өөртөө дургүй хүрсэндээ Жэюүнийг ганцааранг нь гадаад явуулчхаад хулчгар амьтан шиг энд үлдчихсэн юм. Жэюүн хүсвэл өөрийг нь олж ирж чадна гэж бодож эндээ байдаг ч тэр хагас жил өнгөрөхөд ирэх байтугай нэг удаа ч утсаар ярьж эсвэл зурвас бичээгүй болохоор түүний хязгаарын цэг эндээ дуусжээ.

ART.Where stories live. Discover now