Цусан бороо [Төгсгөлийн хэсэг]

349 56 4
                                    

"Тэр өдрөөс хойш тосгоны эрчүүд цамхаг руу орох гэж их үзсэн. Ихэнх нь унаж амиа алдсан. Магадгүй тэр гэрээ хамгаалж хамгаалж байсан байх"

Хөгшин багш шавь хоёрт аягатай шөл авчирч өгөхдөө ийн ярих ажээ.

"Тэгвэл тэр сейф ямар учиртай юм бэ? Яаж далайн гүнд очсон юм бол?"

"Цамхагт орж чадсан цөөн хэдэн хүмүүс байдаг юм. Тэдний нэг аваад явсан ч хөлөг нь далайн шуурганд өртсөн гэнэ лээ"

--

"Шатаа!"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Шатаа!"

"Шатаа!"

"Шатаа!"

Хүмүүс нэгэн дуугаар хашгиралдаж Жонгүг нулимс дүүрсэн нүдээрээ тамиргүйдэн байх Тэхёныг шаналалтай гэгч нь ширтэнэ.

"Нүгэлт чөтгөр чамд сүүлийн үг хэлэх боломж олгоё! Жаахан ч атугай тосгоны иргэдийн өмнө гэмшиж байна уу?"

Чив чимээгүй болов. Бүгд түүний амнаас унах үгийг хүлээж амьсгаагаа түгжих нь холгүй байлаа.

"Гэмших гэв үү? Хэзээ ч үгүй! Та нар намайг ингээд устгаж болох ч Жэйд ямар нэг юм хийвэл тамаас ч байсан би эргэж ирэх болно! Хэзээ ч битгий март!"

Тэхён эцсийн хүчээ шавхах шиг болж шүдээ зуусаар аль болох чанга ярихыг хичээх бөгөөд ухаангүй шахам нүдэнд нь нүүр ам нь халтайсан хайрт нь уйлж үзэгдэх аж.

Галт бамбар хуурай өвсөнд шүргэх төдийд шууд л гал авалцан шатаж эхлэв.

"Жонгүг, нүдээ ань"

Тэхёны инээмсэглэн хэлсэн үг хэдий сонсогдох хэмжээнд байгаагүй ч Жонгүг ойлгосон юм.

Гэвч... яаж аньж зүрхлэх билээ. Түүнийг харж буй сүүлийн мөч байхад үхэж байгаа төрх ч бай харахыг хүсэх нь мэдээж.

"Ингээд манай тосгон дахиж тэргэл сартай шөнө айж тэвдэж гэртээ бүгэх хэрэггүй боллоо!"

"Юуны чинь аюулгүй! Энэ хүүг яах болж байна? Чөтгөртэй ойр байсан юм чинь юу ч болоо билээ"

"Тийм шүү!"

"Энэ хүүхэд ч чөтгөр байж мэднэ. Түүнийг ч бас хороо!"

Ганц хоёроороо хүүгийн эсрэг дуугарч эцэстээ бүгд нэгдэхэд Жонгүг багахан баярласан юм. Ингээд үхчихвэл түүний өмнө дахиж гэмшихгүй болохоор. 

Урдхан талд нь хайрт нэгнийх нь тарчлан орилох сонсогдож, эргэн тойронд нь өөрийг нь хороохоор дуу нэгтгэх хүмүүсийн хоолой дуулдана. 

Удсан ч үгүй түүний толгойд хүчтэй өвдөлт ирж Жонгүг тэр дороо ухаангүй болон унах нь тэрээ. 

Хэдий өөрөө галд шатан тарчлах ч нүднийх нь өмнө хайртай залуу нь олон хүний хөлд дэвсүүлж буй дүр зураг шатаж буй галаас ч илүү өвдөлт мэдрүүлэх шиг болох аж. 

Хэдэн хором өнгөрч хүмүүс бага багаар таран талбай хоосорч эхлэх үеэр аажмаар бүрхэж байсан бараан үүлнээс цусан улаан өнгөтэй бороо орж эхэлсэн юм. 

Эрүүл эд эрхтэн үлдсэн үү гэмээр их зодуулсан хүү дээрээс нь орж буй бороог хүнд амьсгалан мэдрэхдээ эцсийн удаа урт амьсгаа аван гаргаад дахиж амьсгалсангүй. 

"Чөтгөрийн хараал! Тэр хүүг тэгэх ёсгүй байсан юм. Махбодоо алдсан ч тосгон шүгэлээд үлдчихлээ!"

---

"Тосгоны иргэдийн хувьд ад зэтгэрийг устгасан хэрэг болж үлдсэн боловч амнаас ам дамжиж ирсэн энэ түүх зарим нэгийнх нь хувьд буруу цагтаа учирсан хоёрын эмгэнэлт хайрын түүх шиг л байдаг байх. Хүн итгэхэд хэцүү тийм л түүх"

"Тэгэхээр энэ тосгон хааяа улаан өнгөтэй бороо ордог гэж сонссон. Үүнтэй холбоотой гэж ойлгож болох уу?"

"Мэдэхгүй юм даа. Тохиолдол ч байж мэднэ. Гэхдээ тэгж хэлэх хэцүү л дээ. Тэр явдал 7 дугаар сарын 21 нд болсон гэдэг юм. 7 сар бол бараг л бороо ордоггүй сар. Гэтэл тэр өдрөөс хойш 7 сарын 21 болохоор л улаан бороо ордог юм"

Багш шавь хоёр ихэнх асуултынхаа хариуг авч дуусчээ. 

"Бид маргаашийг үзэх хэрэгтэй гэж бодогдож байна уу? 7 сарын 21 шүү дээ" 

"Яг бодож байлаа багшаа"

Төгсгөлийн хэсэг гэхэд богинохон л болчихлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Төгсгөлийн хэсэг гэхэд богинохон л болчихлоо. Гэхдээ яг миний төлөвлөж байсан төгсгөл болохоор сэтгэл хангалуун байна өө. Идэвхтэй уншиж байсан та нартаа баярлалаа🖤💜

𝐋𝐨𝐯𝐞 𝐈𝐬 𝐀 𝐃𝐢𝐬𝐞𝐚𝐬𝐞ᵛᵏ |✔|Where stories live. Discover now