Хайр дурлал үхэл авчирдаг

232 50 1
                                    

'Хаана байгаа юм бол?'

Дадлагажигч хүү түлхүүрийг эргүүлж тойруулан харж суухдаа энэ түлхүүр таарчих цоож хаана байгааг галзууртлаа мэдэхийг хүсч байв.

Хэрэв олж чадвал дотор нь юу байгаа бол гэхээс л байж ядна. Магадгүй сэтгэл хөдөлгөм түүхийн эздийн царайг мэдэж авах ч юм бил үү?

"Багш аа?"

"Юу гээв?"

"Хаана байж болох вэ?"

"Харин л дээ... Хаалганы түлхүүр үү? Авдарны түлхүүр үү? гэдгийг нь ч мэдэхгүй хаана гэж хайх билээ?"

"Жижигхэн юм байна шдээ. Авдарных л байж таараа"

---

---

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Т

үүнтэй тааралдсанаас хойш 6 дахь өдөр, ярилцаж эхлээд 2 дахь өдөр. Тэр энэ удаад номгүй ирсэн байлаа.

Халтар хувцсаа цэмбийтэл нь угаагаад өмсчихсөн модны дор суухдаа намайг хараад инээмсэглэн босож ирсэн юм.

"Хүлээж байсан юм аа даа?"

"Өнөөдөр зүгээр л тантай ярилцахыг хүссэн юм. Ном унших гэж ирээгүй ээ"

"Ярилцах гэв үү? Юуны талаар?"

Би түүний дэргэд очин суухдаа ийн асуувал Жэй ч бас суугаад "Юу ч болно оо. Уйтгартай байсан амьдрал минь өчигдрөөс хойш арай дээр болсон л доо"

"Тийм гэж үү?"

"Та надтай төстэй санагдсан юм"

"Чам шиг ядуу хүн надтай төстэй гэнэ ээ?"

"Зэрэг зиндаа ярих гээгүй ээ. Та яг л над шиг ганцаарддаг юм шиг"

Түүний зөв. Би олон жил амьдрахдаа ганцаардахгүй өнгөрөөсөн өдөр гэвэл бараг л байхгүй.

"Яагаад тэгж бодсон юм?"

"Үгүй байсан бол та яах гэж энэ хөгшин модтой ханьсах гэж энэ хүртэл ирэх билээ дээ. Тийм биз?"

"Тэр ч тийм шүү... Чи их ухаантай юм"

Тэр миний бодсоноос ч ухаантай нэгэн байв. Бусдаас зугтах гэж ном уншдаг ч гэлээ номын ач тус их бололтой.

"Ингэхэд та хэдтэй вэ? Тийм ч хөгшин бол биш. Гэхдээ надаас бол ах. Тийм биз?"

Яадаг билээ. Түүнээс битгий ирээсэй гэж бодсон ганц асуулт байсан юмсан.

"Эхлээд чи хэл"

"Би 26 настай"

"Би жаахан хөгшин л дөө. Чиний бодож байгаагаас ч илүү"

"Наснаасаа залуу харагддаг төрлийн хүн байх нь ээ? Дээд тал нь 40 байгаа байх. Ямартай ч... та гэж дуудах маань өөрчлөгдөхгүй юм байна"

Залуу над руу инээмсэглээд дараа нь зөөлөн үлээх салхинд унах шахан хийсэх навчис өөд харлаа.

Хэчнээн үзэсгэлэнтэй харагдсан гэж санана аа? Би анх удаа л эрэгтэй хүн үзэсгэлэнтэй байж болдгийг анзаарч байсан сан.

Нүд нь гэрэлтэж урууланд нь тодорсон инээмсэглэл юу юунаас илүү үзэсгэлэнтэй байсан. Чихийг нь давтал ургасан урт үс нь намуухан салхинд намилзаад л... Үгээр илэрхийлж барамгүй.

Энэ хүртэл олон жил амьдарсан ч түүн шиг үзэсгэлэнтэй эрэгтэй хүн би анх удаа л харсан юм.

Хайр бол өвчин. Би тэрийг сайн мэдэж байсан мөртлөө бүхэн дурлаж орхисон.

Эртнээс л надад хэлдэг байсан. Хайр дурлал үхэл авчирдаг гэж. Түүнд дурласнаа мэдэхээс өмнө, мэдсэнээс хойш ч би минут секунд тутамд бодож өөртөө сануулсаар байсан боловч сэтгэлээ хорьж дийлээгүй. Тэр тийм л увдистай нэгэн байв.

꧁__________________________꧂

--3--

Сэтгэгдэл?🥲

𝐋𝐨𝐯𝐞 𝐈𝐬 𝐀 𝐃𝐢𝐬𝐞𝐚𝐬𝐞ᵛᵏ |✔|Where stories live. Discover now