Гэрэлт цох

225 46 4
                                    

"Та энэ түүхийг жинхэнэ гэж бодож байна уу?"

Дадлагажигч хүү интернет ухаж суухдаа одоо ч сошиал даяар яригдаж байгаа энэ түүхийн талаар мэдээ харахдаа асуувал багш нь "Боломжтой шүү дээ. Ямар олон кино эсвэл зохиол байдаг билээ дээ. Ор үндэслэлгүй зүйл биш болоод л хийж байгаа биз"

"Түүний цамхагийг олж чадвал асуудалгүй байх. Тийм үү?"

"Магадгүй ээ"

---

---

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

A

uthor's pov

8 давхар барилгатай тэнцэм чулуун цамхагийн ганц онгорхой хэсэг болох хамгийн дээд талд нь байх тагтан дээрээс үсрээд жаахан ч бэртэлгүй газарт буух Виктор царайндаа багахан инээмсэглэл тодруулсан байлаа.

Цаг орчим алхаад хөгшин модны дор очиход Жэй хэдийн ирчихсэн номоо шагайн сууж байлаа.

Jay's pov

Өглөөний 9 цаг. Тэр ирэхэд магадгүй 3 цаг орчим дутуу байгаа. Тэрэнд би таалагдах болов уу? Ааваас гуйж өмссөн юмсан. Ядуу юм шиг харагдахгүй байх.

Түүнийг харахад Европ талын хүн шиг харагддаггүй. Надтай адил Солонгос байвал яах вэ? Энд удсан юм шиг санагдсан даа. Эсвэл энд төрсөн юм болов уу? Аль эсвэл би алдсан юм болов уу?

Санаандгүй Солонгосоор яриад үзэх үү? Юу болох бол?

Толгой дотроо элдэв юм бодон суухдаа түүнээсээ салахаар шийдэж номоо барин авлаа. Бараг хоёр цаг өнгөрсөний дараа хүлээж байсан хүний минь хоолой сонсогдож би шуудхан л номоо хаав.

"Жэй?"

"Та өнөөдөр эрт ирлээ шүү"

"Харин тийм. Жаахан эрт гарчихсан бололтой"

Тэр магадгүй миний амьдралдаа харсан тоо томшгүй олон хүмүүсийн дундаас хамгийн царайлаг нь байх. Царай төрхөөс нь авахуулаад хоолой нь хүртэл. Байгаа байдал нь ч тэр. Төгс хүний бүх шинжийг агуулчихсан. Гайхалтай нэгэн.

𝐋𝐨𝐯𝐞 𝐈𝐬 𝐀 𝐃𝐢𝐬𝐞𝐚𝐬𝐞ᵛᵏ |✔|Where stories live. Discover now