Тас хар хослол бүхий хэдэн залуус нэгэн газарлуу орох ба сайн ажваас их л эвгүй байрын залуус харагдах ажТүүний толгойлогч болтой нэг залуу тамхиа баагуулан энэ тэндгүй сонжин харахдаа залуусаа нэг дохиход өнөөх залуус нь шуугилдан орох аж. Энэхүү газар нь Мин Юнги гэх хүний эзэмшил ба түрээслэгч нар нь ойрын хэдэн сардаа мөнгөө өгөөгүй, сохор зоос ч хялаалгаагүй учир ирсэн нь энэ байсан юм
"Өршөөгөөч дээ! Би чиний аав шиг л хүн? Үнэхээр манай нарийн боовны газарт маань ашиг олохгүй байгаа нь үнэн болохоор би яаж ийж байгаад төлөх болохоор—" гэтэл Юнги гартаа хутга эргүүлж байгаад гэнэт зогсоон
"Тэр таны охин нь уу?" хэмээн харах агаад өнөөх өвгөн гараа сэгсчүүлэн
"Тиймээ гэхдээ—-" гэтэл Юнги өнөөх охин дээр очин үсийг нь илэхэд охин хойшлон
"Яагаад байна? Эрхмээ?" Хэмээн үү мэдэг дургүй байгаагаа илтгэхэд Юнги жуумалзан харсаар
"Ахаа бид наймаалцвал ямар вэ?" хэмээн өнөөх ахруу харав——————