Part 11

148 29 4
                                    

Ханлимын кампус дээр ирээд нөмөргөсөн хүрмээ янзалчихаад нааш инээмсэглэх энэ залуу дотроо юу бодчихсон байгаа юм бол доо? Гэхдээ түүний хэлсэн зүйлийг үгүйсгэж чадахгүй нь. Үнэхээр л намайг гэх сэтгэлгүй нэгний араас явах тусам өөрт байгаа цаг хугацаагаа хомсолж буй хэрэг. Тиймээс И Хисын-ы одоо хийх гэж буй зүйлд найдмаар байна.

Гарнаас минь дахин атгачихаад, кампус руу орлоо. Нааш харах сурагчдын харц гагцхүү Хисын-ы намайг хөтлөх гар луу нь харах аж.
Нэг тийм өдрийн од харсан мэт нүднүүд.
Феликс ч бас бидний зүг хальт харчихаад буцаад л сурагчдад яриагаа ярьж эхэлсэн юм. Тоосон ч шинжгүй заана.
Би яг юунд найдсан юм бол? Угийн бидэнд олигтой дурсамж ч байхгүй. Би л зөвхөн түүнийг нууцхан хайрласаар ирсэн шүү дээ. Харин тэр намайг саяхныг хүртэл таньдаггүй ч байсан. Намайг мэддэг болоод хоёр сар хүрэх үү хугацаа л болсон байна шүү дээ. Энэ хугацаанд Феликс надад талтай болсон гэвэл үнэхээр хачин хэрэг биз.

Хисын-ы гарыг тавин,

"Хэрэггүй ээ. Чи харж байгаа биз дээ." гэж дурамжхан хэлчихээд кампусаас гарлаа.
Кампусаас гараад удаагүй байтал Хисын дахин гараас минь угз татан буцаад оруулчих нь тэр.

"Юу хийгээд байгаа юм?" энэ удаад мэдэгдэхүйц чанга хэлэхэд, бүх сурагчдын нүд дахин бидэн дээр туссан юм.

"Би чамд сайн. Хэд хэлүүлж ойлгох юм."

Бурхан минь. И Хисын галзуурчихаж. Жүжигчин болох нь дутаж л дээ. Хүүхдүүд шуугилдах ч гагцхүү тэд Хисын-ы царайг харж чадахгүй байсанд л хамаг учир байв.
Тэр инээж байсан юм. Яг л нэг сайхан тоглоом олчихсон хүүхэд гэлтэй.

Ханлим-ын сурагч бололтой нэг хүүхэд цаанаас хүрч ирэн,

"Хөөх. Ийм юм байдаг аа? Хисын, чамайг ийм шийдэмгий гэж бодсонгүй." гэж нааш ирмэн хэлэхэд хүүхдүүд дахиад л шуугилдаад ирэх нь тэр.

"Үгүй ээ-

"И Хисын, чамайг ийм охидуудад дуртай гэж бодсонгүй."
Феликс тайвнаар суух зуураа ийн хэлсэн юм.

"Ийм охидууд?" сонссон зүйлээ дахин лавшруулан асуух гэтэл,

"Тийм ээ. Ухаан муутай охидод дуртай гэж бодоогүй юм байна. Бас хүнд төвөг удахдаа сайн охидуудад." гэж бидний зүг ширтэн хэлэв.

Феликс намайг ингэж тодорхойлдог байсан юм уу? Би түүнд ухаан муутай, саад болдог охин шиг л харагддаг байж. Гомдмоор юм.
Энэ удаагийн гомдолт минь хэтэрхий хүнд тусаж байна.
Феликсийг ийм нэгэн гэдгийг мэдэх ч гэлээ, яагаад ийм зүрх шархлуулмаар байгаа юм бэ?  Тэр үнэхээр аймшигтай нэгэн байж. Хамаг сэтгэл зүрхийг минь өөрийн эрхгүй булаачихаад, өгөхгүйгээр зогсохгүй, өвтгөдөг аймшигтай хүн.

LEVANTER | LYWhere stories live. Discover now