Part 15

120 23 4
                                    

Маргааш үдэлтийн үдэшлэгтэй.
Сургуулийнхан бүгд гараа гарган их танхимаа чимэглэсэн бөгөөд тэд бүгд шинэ жилийг санагдуулам дулаахан уур амьсгалыг өгөх ажээ. Цаашлаад сургуулийн хонгил бүр, сурагч болгоны шүүгээнд ил захидал дүүрсэн харагдана. Шинэ он хаяанд ирэх энэ мэдрэмж дэндүү сайхан юм.

Гэвч шинэ он, үдэлтийн үдэшлэг аль нь ч байсан бай тэд одоо сэтгэлийг минь хөдөлгөж чадахгүй нь. Учир нь яг одоо урд минь амар тайван унтах энэ залуу л тэр бүх зүйлсийг өгч байна.

Галзуу хэрэг. Хэдэн жил араас нь хардаг байсан залуугаа урдаас нь, бүүр унтаж буй амар амгалан төрхийг нь харж байна гэдэг галзуу эсвэл үнэхээр гайхалтай зүйл биш гэж үү? Бүүр түүний гэрт байгаад шүү дээ.

Тайлбарлавал, түүний хэлсэн хэдхэн үгийг сонсмогцоо хачин их зоригоор гарыг нь шүүрэн, ойрхон байрлах эмнэлэг рүү явах гэтэл Феликс дахин болиулан оронд нь гарнаас минь татан алхаж эхэлсэн юм. Хаашаа алхаж буйг нь гадарлаагүй ч ханцуйнаас минь зуурж буй гарыг инээмсэглэн харж байснаа санаж байна.
Тэр намайг гэрлүүгээ дагуулж байсан нь энэ.

Эрэгтэй хүний гэр лүү анх удаа орох гэж буй явдал, түүнчлэн тэр гэрийнх нь эзэн Феликс гэж бодохоор гайхаж, эргэлзэхийн хувьд эргэлзсэн ч би шууд л түүнтэй хамт орж ирсэн юм. Саруулхан бөгөөд дулаахан байр байсан бөгөөд ганцаар амьдардаг хүний гэр байлаа. Яагаад ганцаараа амьдардгийг нь мэдэхгүй ч ганцаараа амьдрахын мэдрэмжийг хангалттай мэдэж, ойлгож  байна. Асуух ч бодол алга.

Гэрийн тухайд яривал цагаан өнгөөр бүх тохижолтыг хийсэн байх бөгөөд, цаанаа л нэг чамин байх энэ гэрт орж ирсэн цагаасаа л хөл зөөн алхах намайг Феликс тойруулан харчихаад уух зүйл ойртуулан, өрөө рүүгээ яваад орчихсон юм. Тэгээд л унтчихсан.
Намайг энэ хүртэл дагуулж ирсэн зорилго нь ердөө цай уулгах байсан юм байх даа гэж бодсон шүү, бүүр.
Яах учраа олохгүй, гайхаж балмагдан сууж байгаад түүний өрөө рүү өнгийн хараад аргагүйн эрхэнд дотогш орсон юм даа.

Ийм л зүйл болсон хэрэг.
Хэдхэн цагийн өмнө гудамжинд уйлж байсан би одоо хээв нэг жаргалтайгаар инээж байгаагаа бодохоор хөгжилтэй ч юм шиг. 

Өөрийнхөө бодлоос гаран нам унтах Феликсийн зүг дахиад л ширтэж эхэллээ.
Хайртай хүнийхээ тайвнаар унтаж буй төрхийг, яг ингээд урдаас нь харна гэдэг хэчнээн их жаргал вэ?

Хөнжлийг нь нөмрүүлчихээд, гал тогооны хэсэг рүү очин гэрт байсан хэдэн зүйлсээр нь шөл хийхээр шийдэв. Ядаргааг нь тайлах шөл хийж өгвөл тэр лав гарцаагүй тэнхрэх байх. Хормогч олоод, хоол бэлтгэх ажилдаа ортол яагаад ч юм гэрийн эзэгтэй, сайн эхнэр болсон мэт санагдана. Нэг л тийм тухтай мэдрэмж мэдрэгдэх аж.
Ирээдүйд бид хоёр гэж байх болов уу? Эсвэл түүнд өөр нэгэн гарч ирэх болов уу? Бодоход гунигтай л юм. Одоогийн би ирээдүйн Феликсийг хайрласан хэвээр байх болов уу? Тийм л байх.

LEVANTER | LYWhere stories live. Discover now