Бэлхүүсээр минь ороон чиглүүлэх түүнийг тасралтгүй ширтсээр энэ хүрэлт энэ үнэр яагаад ч юм бэ? Их танил?Гарнаас нь сулран түүнлүү харсаар таг гацах шиг л би ч галзуурчээ? Санаа алдан буруу бодлоо дарасхийн бэлтгэлдээ эргэн орохыг хичээв
"Ямар нэг юм болоо юу?" Хэмээн асуухад би доош бөхийсөөр
"Үгүй дээ! Сайн амарч чадаагүй юм би ус уучихаад ирье!!" хэмээн зөрөх гэтэл нэг л танил гар гарнаас минь атгаад авсанд сонин болсоор эгцэлж харахад Жонгүг ус дээшээ өргөн
"Би угаагүй чи уу!" Гэсээр зөрөн бүжгээ бэлдэх бол би түүний атгасан гарыг атгаж үзээд аль дээр fan уулзалтанд ирэхдээ атгаж байсан учраас тэгж санагдсан байх гэж бодсоор түүндээр очив
Бидний харц санаандгүйгээр мөргөлдөж алдах тоолонд минь тэр бэлхүүсээр минь ороон зогсоодог болов
Яг эргэдэг хөдөлгөөнөө сүүлийн удаа давтаж дуусаад маргааш бүжгийн эцсийн бичлэгтэй гэснээр ийнхүү дуусав
"Амжилттай ажиллаа!!" гэсээр бид алга ташилцан би Жонгүгт бөхийсөөр инээмсэглэхэд тэр намайг харсаар
"Сайн байлаа!" Гэхэд би бөхийн
"Тэглээ! Маргааш уулзацгаая!" Гэхэд Жонгүг жуумалзаж инээсээр үсийг минь илэн явахад би гайхширсаар хоцровТэр сая надтай сээтэгнэсэн үү?
Энт- ээс гарахаасаа өмнө жаал сэлгүүцэж байсан миний утас дуугарахад би залхуутай нь аргагүй харчихаад утсаа хогийн саван хийчихээд Арим дээр очив
Ахиад л жуулчлагч ах би зүгээр л намайг хэн эдэлдэг тухай олж мэдэх гэж сүүлийн удаа очсон ямар ч үр дүнд хүрээгүй шууд л би эдлүүлсэн
Хараал идсэн янхан шиг биеэ үзэн ядаж байна"Гялалзаж байна шүү миний найз!" хэмээн тэвэрхэд би жуумалзан
"Зүгээр л бүжигчин таатай байна аа?" Хэмээн инээмсэглэхэд тэр мах огтлон шарахдаа санаа алдан
"Надад боломж байсан гэвч тэнцээгүй үнэндээ би өөрийгөө тэнцсэн байна гэж бодоод үхтлээ баярласан байтал чи байсан тиймээ чи үүнд үнэхээр тохирно!" Хэмээхэд би мөрөөр нь тэврэн
"Bias чинь хэн гэсэн билээ?" Хэмээхэд тэр инээн
"Ким Тэхён! Гэвч би өөрийн нүдээр харахыг хүссэн болохоор ингэхийг хүсэхгүй байна!!" гэхэд би санаа алдан
"Ядаж л гарын үсэг? Магадгүй би авч чадах байх?" хэмээн инээтэл тэр инээн
"Магадгүй гарын үсэг тайтгарал болж мэднэ баярлалаа охин минь!" Хэмээхэд бид хооллож дуусаад түүний гэрт хонохоор болов