11

1.8K 103 7
                                    



Нэгнийгээ тухтай нь аргагүй тэврэн унтах Жонгүг болон Мисү хоёр
Жонгүгийн утас бараг л дэлбэрэх дөхөж байна уу гэлтэй байх агаад хэдийнээ тэд хоор хоорондоо хориотой хайрыг бүтээхээр шийдсэн бололтой

Жонгүг өндийж ирэхдээ дэргэдээ нойрсох Мисү-г харан инээмсэглэх агаад урдуур нь орсон үс болон уруулыг нь гараараа эмэрч аваад хацар дээр нь үнсэн дээш босох ба утсаа харчихаад хөмсгөө атируулдахад юу юугүй Намжүүн түүнлүү залгав

📞"Байна—" хэмээн юм дугарах гэсэнд Намжүүн чангаар хашигчан

📞"Жонгүг аа бөөн юм болж байна чи хаана байна?" Хэмээхэд Жонгүг гайхширсаар
📞"Би ч гэртээ—" хэмээхэд ахиад л бүтэн сонсолгүй Намжүүн

📞"Золиг минь одоо чи шуугиулаад байна интернэт орж харсан уу? Яг одоо Энт дээр ир! Шуугианы эзэн минь!!" Хэмээхэд Жонгүг интернэт орж хараад өчигдөрхөн Мисү-г дагуулан зочид буудлаас гарч байсан зураг цацагдсан байх нь тэр

Санаа алдалт өрөөний булан тохой болгонд тарж Жонгүг Мисүрүү нэг хялам хийчихээд хурдхан шиг хувцаслан гараад ирэх хойгуур Мисү орноосоо боссон нимгэхэн даашинз угалж үсээ дээш боосон байгааг нь Жонгүг олж харжээ

Араас нь тэврэн хүзүүндээр нь үнсэх агаад Мисү эргэж харахдаа өлмийгөө өргөн уруул дээр нь үнсээд авав Жонгүг уруудаа салгачихаад

"Томоотой охин байж байгаарай ажилдаа явлаа!" Хэмээхэд Мисү түүнлүү харсаар

"Би бас явах хэрэгтэй биздээ? Гол бүжигчин нь очихгүй бол?" хэмээн тэврэлтээс нь салах гэсэнд Жонгүг чангаан нүдрүүн минь харсаар

"Зүгээр л эндээ байж бай!!" хэмээн гараа сунган
"Надад амла! гэрээсээ гарахгүй гэж хөргөгчинд хүссэн идэх зүйлээ идээд огт битгий гараарай тэгж амлалт өгч чадах уу?"Хэмээн удаанаар хэлэн Мисү рүү ширтэхэд

Тэд үгээр бус харцаараа ойлголцдог янзтай ширтэлцэж байгаад Мисү түүнд амлалт өгөх ба Жонгүгийн гарнаас атган

"Юу болоод байгаа юм? Нэг зүйл болсон юм уу?" Хэмээхэд Жонгүг зөөлхөн тэвэрч аваад хаалганы зүг гарахаасаа өмнө инээмсэглэх аж

Тэд мэдээгүй

Тэдний харилцаа хэтэрхий сонин гэмээр учирсан байтал

Нэгэнээсээ салж чадахгүй хэмжээнд болно гэдгийг мэдээгүй?

——————————————————————-

Jungkook pov

Энт ийн гадаа байх олон түмэн Арми нарыг олж хараад санаа алдах ба мэнежер ах санаа алдан
"Жонгүг аа тэр зурган дээр байх эмэгтэй хэн юм?" Тайвнаар асуух түүнлүү ширтсээр

"Үгүйсгэсэн мэдээг цацсан биздээ?"Хэмээхэд тэр толгой дохин
"Энэ нэг биш нилээн хэдэн удаагийн тохиолдол юм биш үү? Тэр зурганаас гадна түм буман зураг цацагдаад тэгээд бас арын бүжигчин хэмээн аль хэдийнээ бөөн баримт гараад ирсэн байна лээ?" Хэмээхэд би өнгийж ирэн

Мисүгийн тав зургаан зургийг харьцуулан харуулсан байх агаад бурхан минь энэ ч дэлхий даяар гэвэл зохистой юм болсон байна даа?

"Үнэхээр юм уу чиний арын гол бүжигчин? Биш байх гэсэн бурхан минь!" хэмээн нүдээ нуухлах ба бид Энт-ийн арын хаалгаар дотогш оров

Ах нар цувран суусан байх агаад solo той минь энэхүү явдал давхацсан учир мэлээн их шуугиан тариад амжиж байгаа бололтой дээрээс нь үүгээрээ алдартан бус найз охиноо арын хаалгаар бүжиглүүлсэн гээд л мэдээ нэг үг болж задархад тэр нь нэг мэдэхэд зуун өгүүлбэрээр баяжмал болсон байдаг

Энт ээс аль хэзээний залруулга хийсэн бөгөөд тэгээд би Мисү-г яах ёстой юм?
Бид хамт байхыг хүсвэл тэр үнэхээр шудрага бус зүйл болох юм уу?

Би чинь хүн хайралж дурлах үүрэгтэй бус эрхтэй биздээ?

Бэлтгэлээ хийн өчнөөн олон нэвтрүүлгийн ярилцлагийг цуцалж байгаа сургаар дотор минь зүгээр л хоёр талд хуваагдчихаад тун хэцүү юм

Хамт байх ёстой бол дүрмийг зөрчих л болох нь дээ?

Одоо бол ясан ч зүрх сэтгэлээ хорьж чадахгүй миний чадал, чалх ч хүрэхгүй үхтлээ нуух ёстой юм бол тэр хүнтэй үхэх хүртлээ нууцаар хайрлалцаад үхэх хэрэгтэй бололтой

"Жонгүг аа ажилдаа анхаарвал ясан юм бэ? Сүүлийн үед чи их сонин байгаа шүү дээ? Зугаацаж гүйх тун буруу замрүү хөтлөнө шүү залуу минь?" Гэхэд би Намжүүн ахын  зүг харсаар

"Ахаа ажил амьдралыг би ялгаж сурах л болно! Би юу хийж байгаагаа мэдэж байгаа!" Хэмээн стиудын өрөөнөөс гаран гэрлүүгээ яаарав бурхан минь догдлоод ч байгаа юм шиг

Хэн ернь түүнийг амьдралд минь чимээгүйхэн орж ирээд цэцэгс нэм гээ вэ?

Үр дагавар муу байсан ч би зүтгэсээр байх болно
Хамаг нүүр амаа баглан амттан болон өөр хэрэгтэй байж болох зүйлс аваад гэрлүүгээ оров

Үүдний  өрөөний гэрэл асах агаад хүн байгаа бол том өрөөний гэрэл асаалттай байдаг юмсан хэмээн бодоод дотогш ороход хэн ч алга?

Бурхан минь тэр явчихсан юм уу?




—————————————————————-

Уянгын явсаар байгаад төгсөх бололтой зайлуул тэгээд цааш явах уу? Би бүр итгэл бус байгаад байдаг боллоо шүү хаха

Сонин ч болоод утгаа алдаад байна уу ч гэж бодоод хаха

Хайртай шүү❤️

Vote oo buu martaarai

𝐃𝐚𝐧𝐠𝐞𝐫𝐨𝐮𝐬 𝐢𝐝𝐨𝐥 Where stories live. Discover now