Утга учир лав хайгаад хайгаад олдохгүй зүйл байх. Энэ чигээр би олоод ч нэмэргүй биз. Тэд хайрлах юм, хооллох юм, зугаацах юм, зугтаах юм, гунигт автаж харуусал нөмөрлөө ч тэрийг давж гарах юм. Тэгээд юуны төлөө юм бэ. Нэгнээ ярьж хэмлээд магтаж сайшаалаа гээд юу өөрчлөгддөг гэдгийг гайхаад ч барахгүй. Чи бид амьдраад юу хожих билээ? Алдаад л дуусна. Бид гэрэл цацруулж буй биш, гэрлийнхээ ачаар амьдарч буйгаа умартаад сүүдэрт нуугдах хүсэл бүрээ хуурамч гэрлээр сарниулах... Зүүрмэглэж сэрээд нойр ханах мэдрэмж авдаггүйг хэсэгхэн зуурын бороо чи үерт автуулж мартуулна... Сонсогдох чимээ болгон нь таалагддаг хүн бусдын нүдэнд намрын навчис хийсэх шиг үзэгдэнэ. Харанхуйд чи харж чадаагүй зүйлээ гэгээ ороход л ойлгож эхэлнэ.
-Чи дахиад л гуниглаж байна уу?
Инээдтэй нь би анхнаасаа л ийм байсан биш билүү? Би чамайг мянга алдаж бичээд эргүүлж засах чадалгүй бол тэнгэр далай ялгагдахгүй дотор нь юу оршин байгааг ч мэдэхгүй газарлуу чулуу шидчихээд хуурай газар болно гэж итгэж байгаагаас ялгаагүй.