Хувилбар 3

71 8 6
                                    

Хёнжиныг гэрт нь очсон өдрөөс хойш Жисон үргэлж л Хёнжиноос юм шалгаах болжээ.
Өөрийнхөө зохиосон дууг сонсгочихоод Минугын хариултыг хүлээж Хёнжин руу харна.
Ямар нэг хөгжилтэй зүйл хэлэхээрээ "Мину хён инээж байна уу?" гэж байнга асууна.

"Хёнжинаа чи юу гэж бодож байгааг нь асуугаад өгөөч"

"Мину хён чамайг сонсож байгаа шдээ. Мартчихаа юу?"

"Тэрийг ч мэдэж л байна лдаа. Гэхдээ надад харагдахгүй байгаа болохоор хэцүү байна. Ядаж л чамаар дамжуулж байгаа шдээ"

"Чамд бөгж таарсанд баяртай байна. Бас хэдэн жилийн өмнө унтаж байхад чинь хэмжээг чинь авсан болохоор томдохвий гэж айсан гэнээ. Чи тэрнээс хойш сайн юм идээгүй бололтой тийм үү?"

"Өөрийгөө завгүй байлгах гээд хэдэн кг хаясан лдаа"

"Өөрийнх нь бөгж булшин дотор нь байгаа болохоор өөрийнх нь гарт үргэлж байдаг бололтой"

Сэдвийг өөрчлөх мэт Жисонаас өөр зүг рүү харж байсан Хёнжин ийн дуугарах аж.

"Хёнжинаа Мину хёны өмсөж байгаа хувцсыг дүрсэлж өгч болох уу?"

"Сүүлд би чиний биен тамирын хар сул өмдийг бас малгайтай цамцыг чинь шатаагаад өгчихсөн. Байнга костьюмтай хэцүү харагдаад байсан юм"

Баярлалаа гэх шиг Хёнжин руу харсаар буцан асуултандаа бэлдэх аж.

"Гэхдээ Хёнжинаа чи яаж сүнс харж чаддаг юм?"

"Манай эмээ бөө байсан юм. Багадаа дөнгөж уншиж сураад буруу номныхоо буруу хуудсыг уншчихсан төдий"

"Тэгэхээр би ч гэсэн харж чадна гэсэн үг үү? Тэр ном чинь хаана байгаа юм?"

"Жисонаа би бөөгийн удамтай болохоор л харж чадсан юм. Тэгээд ч чи харж чаддаг боллоо гээд би чамд сүнсний хүч сорох тарни хийхээс өөр аргагүй. Мину хёноос өөр хэдэн мянган сүнс байгаа. Тэр болгонд Мину хён ч хамгаалж чадахгүй. Тэгээд ч шившлэг хийчихвэл чи Мину хёнд ойртож болохгүй. Мину хёныг бүхлээр нь сорж мэднэ"

"Ахх заавал нэг төлөөстэй байхнээ. Зүгээр хардаг болчихвол би гэрээсээ гарахгүй хэдэн жил амьдарч чадна. Тэгвэл заавал шившлэг хийх шаардлагагүй. Миний мэргэжил угаасаа гэрээсээ гарах бараг л шаардлагагүй. Хёнжинаа ганцхан удаа туршаад үзэж болохгүй юу?"

"Ахх эхлээд би бодож үзсэн нь дээр байх."

Ганцхан өгүүлбэр хэлчихээд Хёнжин ч студиос гарч явах бол Жисон л Хёнжины ширтэж байгаад  гарч явсан хэсэг рүү харан үлдэнэ.

GhostWhere stories live. Discover now