Цонхоор харагдах будран унах цас аль хэдийн 11 сар гарсныг илтгэнэ.
Минугын араас цацрах ягаан туяа ч хэвэндээ үлдсэн харагдана.
Жисон одоо болтол Хёнжинаас гуйх бол Хёнжин ч Минуг хүлээж байгаа гэсээр улам л хойшлуулна.
"Мину хён та намайг сонсож байвал хоёулаа хамт явцгаая. Тэгэж байж л би таныг харж чадах бололтой. Би хүртэл шийдвэрээ гаргачихаад байхад, таныг л итгэлтэйгээр хүлээж байхад, намайг ингэж болохгүй биз дээ?! Та надад баяртай ч гэж хэлээгүй, энэ хуруун дах бөгжийг та өөрөө ч өгч чадаагүй. Гэтэл таныг би сүүлийн удаа ч болов харая гэж байхад. Энэ шудрага бус байна. Та ч бас хэтэрхий хатуу юм."
Зурганых нь өмнө суучихаад толгойдоо орж ирсэн бүгдээ амаараа гарган шидэх тэрээр Минуг хажуунаас нь явчихсан гэдгийг хэрхэн мэдэх билээ.
Хэтэрхий их санаа зовсон Мину, Хёнжиныг олох гээд яаран гарсан хэрэг.
Мину ч Хёнжины гэр лүү шилжин, Хёнжиныг ч олсон ба өөрийн хүчээ алдаж байгаагаа ч үл тоон Хёнжиныг унтлаганых нь хувцастай чирсээр, Жисоны гэр лүү яарсан юм.
Туулах зам богино ч ийм үед хамгийн урт ажээ.
Жисоны гэрт очиход аль хэдийн зурганыхаа өмнө өөрийгөө өвтгөчихсөн түүний хайрт нь байх агаад Хёнжин ч цаг алдалгүй түргэн тусламж дуудан хажуугаар нь толгойгоо шаан, хайртынхаа өмнө суух Минуг аргадах гэж хамаг чадлаараа хичээнэ.
"Мину хён ядаж та тайван байгаад өг л дөө тэх үү?!"
"Тэр минь надаас болоод, Миний энэ тэнэг зангаас болоод одоо миний өмнө амьсгаатай үгүй нь мэдэгдэхгүй хэвтэж байна. Би л анхнаасаа энд үлдээгүй бол. Тэр тэнэг шившлэгийг нь өөр дээрээ хийлгээд хүний биед орчихсон бол. Миний хайртай хүн одоо ингээд байж байхгүй байсан юм"
Минуг уйлж, орилж байх хооронд эмнэлгийн машин ирэн Жисоныг өргөсөөр гарах бол Хёнжин улам л бүдгэрэн харагдах Мину руу үл ойртож чадна.
Түрүүн л чирж гүйхэд нь нойрноосоо болоод Минуг өөр лүүгээ сороод байгаагаа мэдээгүй тэрээр Минуг ч бас зүгээр байгаасай хэмээн залбирна.
Ойрын өдрүүдэд Хёнжины сахиус сүнс сороогүй болоод ч тэр юм уу үнэхээр л Минуг бараг бүхэлд нь сорох дөхсөн нь тэр.
Бүтэн 2 цагийн хагалгааны дараа эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэх Жисоны хажуунаас бараг л алга болж буй Мину алхам ч холдохгүй сууна.