Сул суудал

23 4 0
                                    

Автобусны хамгийн хойно чихэвчээ зүүн, цонх руу харан суух ахлах ангийн сурагч. Дөнгөж л хичээлээсээ тараад явж байгаа юу гэлтэй хамгийн сүүлийн хүнгүй автобусанд явж байх аж.

"Уучлаарай хажууд чинь сууж болох уу?"

Чихэвчийг нь татчихаад ийн асуух банди руу сууж байсан банди нүдээ бүлтийлгэн харна.

"Хоосон автобус байхад яагаад заавал миний хажууд гэж?"

"Чи үнэхээр их таалагдсан болохоор. Танилцаж болно биз дээ? И Мину гэдэг"

Одоо ч өөр лүү нь бүлтэгнэн харах банди руу гараа сунгах бол одоо л арай юм ойлгохтойгоо болсон банди сунгасан гарнаас нь атгах аж.

"Хан Жисон гэдэг"

"Танилцсандаа таатай байна"

Бие биенийхээ өөдөөс чухал царайлан суун ингэж хэлээд гэнэт л пир хийтэл инээх хоёр өөрсдийгөө тойруулан тухтай орчныг бүрдүүлсэн байх аж.

GhostWhere stories live. Discover now