Хайртай гэх үгэнд орших сэтгэл хөдлөл , хүлээлт , догдлол бүгд унтарч зүгээр л хий хоосон үг төдий болж хувирхад ямар сонголт хийх ёстой вэ?
" Чиний мөрөөдөл юу юм?" өмнө нь огт асууж байгаагүй асуултанд тэр хэсэг бодолд автаж байснаа өнөөх л өхөөрдөм инээдээ цацруулан хөтлөх гараа суллан хацрыг минь зөөлөн илсээр " Миний мөрөөдөл чи шүү дээ"
"Манай танхимын алтан хоолой Австрали улсад байх агентлагт тэнцсэн байна" ийнхүү хэлэх үгс толгойд минь цуурайтана тэрний мөрөөдөл энэ байх нь.
Хэнээс ч илүү жаргалтай харагдах түүнийг ардаас нь ширтсээр алга ташихдаа харахгүй ч мэдэр ч байгаа гэж найдаж байна.. чамаар ямар их бахархаж байгааг минь.
Төөрөлдсөөр төгсөх мэдрэмжийн минь
Цор ганц эзэн..