Хэдий өөр нэгнийг олсон ч чиний сэтгэлд баяр гуниг инээдэм нэмэх тэр нэгэн чинь үгүй болсон мэдрэмж.
Дахиж юугаар ч орлуулж дүүргэх боломжгүй хоосон орон зай.
" Надад ч гэсэн өөрийгөө хайрлах боломж олголдоо яагаад үргэлж бүх зүйлийг минь шүүмжилдэг юм?" гэсээр хоолойгоо зангируулан нулимстай нүдээр өөдөөс минь ширтэнэ.
"Надтай байх тийм хэцүү санагдаад байгаа юм бол зүгээр дээ өөрийгөө хайрлаад явж үз!" гэх үгсийг чулуудчихаад хүрмээ шүүрэн гарсан тэр өдөр бидний эхний бөгөөд эцсийн маргаан байсан юм.
" Таны хоол ирлээ " гэсээр өмнө минь тавьсан хоёр тавагтай хоолыг ширтэхдээ хэрчиж тавьсан авокадог харан өөрийн эргүй "Уучлаарай тэр авокадо иддэггүй.."
Урд суух тэс өөр нэгнийг олж харахдаа сая л ухаарсан юм тэр биш гэдгийг.
"Юу яриад байгаа юм миний хамгийн дуртай жимс байхад" гэсээр хэсэг дуугаа хураан"Дахиад л...дахиад л тэрэнтэй андуурсан биз дээ?"
Бие минь өөр нэгнийг хүсэв ч
Сэтгэл минь чамайг үгүйлнэ..