CHAPTER TWO : her

270 34 16
                                    


𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

Рики сургуулийнхаа тэмцээнд орох бэлтгэлээ хийж байхдаа гадны нөлөөтэй гэмтчихсэн юм.
Хүү нар шиг нэгэн ч... эмнэлэгт хэвтэх үнэн голоосоо дургүй болохоор хаа нэг муухай ааш гаргана. Сагсанд их сонирхолтой хүү бэлтгэлийн явцад шөрмөс нь нэлээн асуудал болоод түүнээсээ болсон төдийгүй тоглох явцад хүүхэд түлхчихсэн болохоор шагай нь бараг л мултрангаа алдчихсан байв.

- миний хүү... удахгүй зүгээр болчихно гэсэн. Чамайг бэлтгэл хийчихээд заавал сунгалт хийж бай гэж хэлдэг шүү дээ! Харин шагайны тухайд азаар гайгүй өнгөрсөн. Хэдэн сар гам барьчихвал эргээд тоглож болно гэнэ лээ. Ээж нь явлаа шүү.

   Түүний үгэнд Рики зүгээр л толгой дохино. Ээж нь түүний духан дээр үнсчихээд VIP өрөөнөөс гарч явлаа. Рики нүдээ анин хэсэг хэвчихээд босон цонхоо онгойлгохоор завдтал хажууд нь Миюү сууж байв.

   Хүү түүнээс чимээтэй гэгч нь цочлоо. Азаар унаж тусаагүй бөгөөд шарх нь яагаачгүй байв.

- Миюү... чи энд юу хийж байгаа юм?

  Охин эргэн тойрноо харан " уйдаад л. Чамайг ч бас уйдаж байгаа байх гэж бодоод ирсэн юм."

Хүү гайхахын хэрээр гайхсаар. Хэсэг чимээгүй байсны эцэст ам нээн " гэхдээ миний өрөөнд эмч сувилагч... гэр бүлийнханаас өөр хэнийг ч оруулдаггүй."

Миюү инээмсэглэн ойролцоох сандал дээр суун хариу өгсөнгүй. Рики босон арайхийн цонхоо нээчихээд буцан ор руугаа догонцов.

- чи... эмнэлэгт хэр удаан хэвтэж байгаа юм бэ дээ? Рики ингэж асуучихаад дахиж хариулахгүй байх вий гэхээс бага зэрэг эмээв.

- мм магадгүй... хэдэн сар байх.

Өнөөдөр тэр эмнэлэгийн хувцас өмсчихсөн байсан тул Рики гайхсангүй. Охин босч зогсон хувцасаа янзалчихаад өрөөний сүүдэртэй хэсгээр нь явлаа.

- чи аль сургуулийнх юм?

- seisen international...

Миюү ммм гэх авиа гаргахаас өөр зүйл хийсэнгүй. Хөвгүүн хэсэг бодлогоширов. Удалгүй дахин асуулт асуухаар ам нээлээ.

- танай гэр бүлээс чамайг хүн эргэж ирдэггүй хэрэг үү?

Тэр хэсэг чимээгүй болоод хөдөлгөөнгүй зогсоод " эргэж ирсэн ч намайг олохгүй болохоор... нэг тиймэрхүү л. Харин танай ээж байнга ирэх юмаа. Их хөөрхөн юм байна лээ."

- ээж маргаашнаас ирж чадахгүй байх. Ажилтай болохоор томилолтоор явахаасаа өмнө өдөр болгон ирсэн юм.

   Миюүгийн нүд гялалзан Рики рүү хараад " чиний шагай гэмтсэн гэсэн. Алхаж болж байгаа юу?"

- болох нь болноо. Гэхдээ суга таяггүй бол ирээдүйгүй. Хэд хоногоос эдгэчих байх.

  Миюү түүний орны хөлд ирж суугаад түүний нүд рүү эгцэлж харан ам нээв.
- тэгвэл эдгэсэнийх нь дараа надтай хамт гадаа гарч болох уу?

[S1 COMPLETED] Blind LoveWhere stories live. Discover now