CHAPTER SEVEN : her secret

139 23 0
                                    


𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

Хамт сонсвол зохих дуу : Neverland Farewell

Тэд дахин хийцгүйрч эхлэсэн бөгөөд шөнө дундын үед эмнэлэгийг тойрон алхлаа. Рики хэд хоног нойр муутай, бие нь сульдсаныг ч хэлэх үү дороо өвчин ороогоод, нүднийх нь доогуур хөхөрчихсөн байх аж.

- тэр толь руу очье доо. Би өнөөдөр толинд өөрийгөө хараагүй болохоор... хэр хөхөрснийг нь мэдэхгүй нь.

- ер нь нэлээн л хөхөрчихөж.

Тэр хоёр гэрэл сүүдэр сайтай хонгилоор хааяа гүйж хааяа алхана. Энэ удаа Рики гүйн тольний өмнө очин өөрийгөө тольдоод " хөөх... нээрээ л аймар хөхөрчихөж ээ." гээд Миюү рүү эргэн түүн рүү харав.

Миюү аажуухан тайван алхаж байсан бөгөөд түүний ард сүүдэр гэх зүйл үгүй байлаа. Хүү гайхсан чигээрээ өөрийн сүүдрээ хараад Миюү рүү харав. Тольний тусгалд Миюү үзэгдэхгүй бөгөөд зөвхөн түүн рүү харахад л охин үзэгдэх аж.

- Миюү...?

Охин түүний хажууд ирэн зогсоод " яасан " хэмээлээ. Рики гайхаш болж дууссаар учрыг нь тунгааж эхлэв.

- чини- заза март даа. Хэтэрхий их ядраад дэмийрч байгаа бололтой.

   Миюү толгой дохиод " одоо унт даа. Маргааш эрт шинжилгээ өгөх юм чинь сайн амраад ав." гээд түүнийг араас нь түлхэн өрөө рүү нь чирлээ.

- ойлголоо. Би өөрөө явчихаж чадна.

   Рики ингэж хэлээд хурдан хурдан алхсаар өрөөндөө орлоо. Араас нь Миюү " маргааш уулзая!" хэмээн орилсоор үлдэх аж.

   Хүү гайхсаар хаалга хаачихаад доош гулсан унав. Удалгүй орон дээрээ суун хэвтэхээр зэхлээ.

- маргааш асууж үзнээ. Түүний талаар мэдэх байх.

   Түүний нүд нь гархилж дайн хажуугаар дажин гэгчээр нүд нь анилдаад юу ч бодуулахгүй аж. Хүү дэрэндээрээ толгой тавин 5 минутын дотор дуу шуутайхан хурхиран унтлаа.

   Өглөөний 12: 10 минут.

    Сувилагч нь эмний цагтаа өрөөнд нь орж ирэн Рикиг сэрээлээ. Хүү хэсэг нойроо харамласан ч өнөөх ёрын Миюүгийн талаарх бодол бодогдоод байсан тул ирэхээс нь өмнө асууя хэмээн бодож амжив.

- эгчээ?

   Сувилагч эелдэг гэгч нь мм хэмээх авиа гаргаад үргэлжлүүлэн түүний судас руу эмээ шахлаа.

- нэг хүний талаар асуух гэсэн юмаа.

   Рики түүн рүү гуйсан нүдтэй харах бол өнөөх сувилагч амаа жимийгээд " би хэн нэгний талаар мэдэхгүй нь ээ. Өнгөрсөн хүний талаар бүүр ч мэдэхгүй... үүдний сувилагч эгчээсээ асуугаарай. Хөл чинь яаж байна?"

   Сувилагч түүний хөлийг эргүүлж үзэн өнөөх хавтастай цаасан дээрээ юм эрээчиж эхэллээ.

- хөл чинь эдгэчихсэн бололтой. Одоо шинжилгээгээ өгчихөөд хэд хоногоос эмнэлэгээс гарч болноо.

   Тэр ингэж хэлээд хүүг сугадан босгоод дүүрэн эмтэй тэргэнцэрээ түрэн урд нь гараад алхлаа. Рики бушуухан шинжилгээгээ өгөхийн түүс болон хурдан хурдан алхана.

⋆˚🐾˖°

Шинжилгээ өгөх гэж 20 минут болсон ч хүү түүртэлгүй хурдхан шинжилгээгээ өгөөд эмчийн юу гэж тайлбарлаж байгааг ч ойлгохгүй хий дэмий толгой дохин суусаар өрөөнөөс гарч ирлээ. Үүдний буюу шуурхай тасаг руу гүйв. Түүний хажуугаар эмч нар мөрлөн түлхэн гүйсээр шуурхай тасагт очин өвчтөнийг орон дээр хэвтүүлэв.

Үүдэнд суудаг сувилагч ч бас хамт босоод явчихсан болохоор хүлээн авах дээр хэн нэгэн байсангүй тул хүү дэмий л муухай царайлан өрөөрүүгээ гэлдэрлээ. Өдрөөс хойш Миюүгийн бараа харагдаагүй аж. Хүү бага зэрэг санаа зовнин өөрийн төсөөлөлдөө бат итгэчихсэн байв.

Чимээ аниргүй, хөл хөдөлгөөнгүй хонгилоор ганцаар удаан хэмнэлтэй алхахдаа Миюүг гараад ирээсэй гэж бишгүй хүссэн ч охин бүр ер гарч ирсэнгүй. Цагийн зүү 13 цагийг заана.

Гадаа цас хаялан, эмнэлэгийн цонхоор жигтэйхэн гоё харагдахаас гадна уур амьсгал ч сайхан болсон аж. Рики гадагш гарч Миюүтэй хамт алхахыг хүсэвч охиныг хаанаас хайхаа ер ойлгосонгүй тэл 1 давхараас 7 давхар хүртэл хайхаар зэхэв.

18:30 минут.

Хүү өрөөндөө орж ирэн чилсэн хөлийн тавхайгаа амраахаар буйдан дээр лаг хийтэл суув.

- хайччихав аа. Эмнэлэгээс гарчихсан юм болов уу?

Өдөржин Миюүг хүлээж харуулдсан ч ямар ч нэмэр гарсангүй тул Рикигийн сэтгэл бага багаар зовниж эхэллээ.

[S1 COMPLETED] Blind LoveWhere stories live. Discover now