CHAPTER FOUR : eleven

190 29 4
                                    


𓆝 𓆟 𓆞 𓆝 𓆟

Рики шөнө орж ирж ирчихээд үхсэн мэт унтаад 10 гаруй цаг болж байлаа. Миюү түүнийг сэрэхийг хүлээсээр сүүлдээ арга ядан өрөөгөөр нь холхилов.

- аймар нойртой залуу юмаа. Ёстой нэг.

Нар дээрээс хэвийж модод шарлан гадаах үзэмж тэр чигтээ шар болчихсон мэт санагдах аж. Гадаа хүүхдүүд шуугилдаж арван нэгэн сар гарах дөхлөө.

Охин уйдахын хэрээр уйдан Рикигийн хажууд очин суув. Ханан дахь цаг тасралтгүй дуугарсаар хэдэн мөчийн дараа залуу хөвгүүн сэрлээ.

- ашгүй сэрчихэв үү? Үнэхээр удаан хүлээлээ шүү.

Хүү хөнгөхөн инээмсэглээд босон суниачихаад " дараагийн удаа эрт сэрэх болноо. Чи юу хийв?"

- юу эсийг л хийлээ. Үнэхээр уйтгартай байсан болохоор чиний өрөөнд сүүлийн таван цагийг өнгөрөөсөн байх.

Рикигийн хөл нь хурдацтай эдгэж байгаа тул одоогоор хүү суга таяггүй явж болохоор хэмжээнд очиход дөхсөн байлаа. Тэрээр нэгийг санасан бололтой Миюү рүү эргэв.

- маргааш орой... хамгийн сүүлчийн дулаахан шөнө байна гэсэн. Тийм учраас чиний хэлсэнээр орой гарцгаая.

Охин толгой дохилзоод түүний орны урд байх удаан гар хүрээгүй номыг нь барьж аваад дэлгэлээ.

- энэ ном хэр байна?

Рики номны зүг хялам хийчихээд буцан ороо янзаллаа.

- наадах чинь уу? Ерөнхийдөө сонирхолтой утга найруулгын хувьд гоё ч гэсэн утгагүй шүү. Гэхдээ надад хэтэрхий жоохон хүүхдийнх юм шиг санагдаад байдаг юм. Тийм болохоор утгаггүй санагдсан ч байж болох юм.

- гэхдээ номны ард бүгд л хөгжилтэй гэдгийг нь дурьдсан байхад уу даа?

Рики хөнгөхөн инээгээд орны бүтээлгээ матрас доогуур хийнгээ " намайг уншихад ямар нэгэн хөгжилтэй зүйл юу ч гараагүй. Хамгийн аймшигтай нь эмээ нь өнгөрчихдөг юм. Би хаанаас нь хөгжилтэй зүйл ухаж гаргаж ирэхээ өдийг болтол ойлгоогүй л дээ. Эсвэл эмээг нь өнгөрсөнд баярлах ёстой юм болов уу ч гэж бодсон."

- эмээ нь муу хүн юм уу?

Хүү толгой сэгсэрээд " эмээ нь одоо юу гэх бэ дээ... яг номны нэр шигээ Гангста эмээ. Гэхдээ тэрийг нь хүүхдүүд ач зээ нар нь мэдэхгүй. Гол дүрийн хүү ч мэдэхгүй. Тэгээд үйл явдал үргэлжлээд хүү ч эмээтэйгээ дотносоод тэрийш нь мэддэг юм л даа. Даанч эмээ нь өвчны улмаас нас барчихдаг юм, тэгээд л ер нь ном сонин тал руугаа ханддаг юм. Жаахан хачирхалтай."

- ммм харамсалтай л юм. Тэгвэл чамайг хэн нэгэнтэй маш сайхан дотно болсон чинь тэр хүн нь ослоор ч юм уу алга болоод эсвэл өнгөрчихвөл яах вэ?

Миюү босож зогсон өрөөгөөр холхилоо. Рики түүний асуултыг хариуг нухацтай гэгч нь тунгаан бодоод " сэтгэл өвдөнө. Юу юунаас илүү сэтгэл маш ихээр өвдөөд... юунаас ч таашаал авж чадахаа болих байх."

- тийм байхнээ. Хэцүү л юм.

Өнөөх хоёрын хооронд анир чимээгүй үүсэн хоёр талд нэгийг тунгааж буй бололтой байх ба хаалга нээгдэн сувилагч хоолны цаг болсныг хэлэн түүний үдийн хоолыг оруулж ирлээ. Сувилагч Миюүгийн зүг харсан ч үгүй, мэдсэн ч үгүй байгаа нь Рикигийн хувьд гайхширал төрүүлэв.

- сая сувилагч чамайг хараагүй юу?

Тэр ийн шивгэнэсээр гайхан орон дээрээ лаг хийтэл суулаа. Охин мөрөө хавчаад " хараагүй биш анзаараагүй байх өө. Чи хоолоо идчихээд нэг давхарт хүрээд ирээрэй." гэж хэлээд хариу хүлээлгүй өрөөнөөс нь гарлаа.

˚🐾˖°

   Рики хэлснээр нь нэг давхар луу буух бол хүнгүй жигүүрт доош харан уйдсан бололтой сууж байлаа. Түүн рүү харан нар шиг инээмсэглэл цацруулан гүйж ирэв.

- энэ хэсэгт гоё байгаа биз? Хананы зураг нь их гоё санагддаг юм.

  Хүү хананы зураг руу удаан гэгч нь ажиглан харлаа. Бүх ордны байрлал, сүүн зам, сансар огторгуй гээд бүгдийн үзмэн яагаан, цагаан, хар бүхий өнгөнүүдээр хослуулан зуржээ.

- юу нь? Энэ өнгө нь үү?

  Охин толгой сэгсэрээд " үзэмж нь. Утга гээд байх зүйл үгүй ч... үүнийг харахаар тайвширчихдаг юм. Бас азын тоо маань санаанд буудаг болохоор л тэр."

- азын тоо чинь юу юм?

  
  Миюү жаахан урагшлаад " энд байгаа. Эндээс олвол их амархан." гэж хэлээл хуруугаараа " 11 " гэх тоог заалаа.

- энд хүмүүсийн азын тоог бичдэг гэж үү?

  Тэр толгойгоо сэгсэрээд " ордоор нь мэддэг юм. Минийх ихэнх нь 11 гэсэн байсан болохоор... бас 11 болон 22 лидр тоо гэдэг юм. Би сайн мэдэхгүй ч бас хэн нэгнээс сонссон юм байна." гээд инээлээ.

- чамд сонсоогүй зүйл гэж бараг байхгүй байх нь ээ?

[S1 COMPLETED] Blind LoveWhere stories live. Discover now