I. Break up

223 20 0
                                    

Chapter one

Далай шиг гүн харцанд нь гуниг цуглаж, хайр асгарсан залуугаас хамгийн анх хайр гэх энэ өчүүхэн мэдрэмжийг мэдэрч байлаа. Хээр талд ганцаараа алхаж байгаад урд гэрэл харагдах үед төрдөг мэдрэмжийг мэдэх үү? Тэр хүн миний амьдралын яг тийм л үед үргэлж хаанаас ч юм гарч ирээд хамгаалж өгдөг авралын элч байсан аж. Түүнд анх дурлахад намрын бороо хацрыг минь норгож байсан юм. Тэр минь бороо ороход тун ч дуртай нэгэн байсан сан.

"Салъя Ан Луна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Салъя Ан Луна. Хоёулаа яаж ч хичээгээд тохирохгүй бололтой."

Энэ үгийг сонсоод яагаад ч юм огт өвдөлт мэдэрсэнгүй. Бусад хүмүүс салахдаа дотор нь урагдаж нүдэнд нь нулимс хурдагсан. Би эсэргээр нь бараг л нүүрэндээ баярын мишээл тодруулж байлаа. Гэхдээ яагаад уур хүрээд байгааг мэдэх юм алга. Ялагдчихсан юм шиг санагдсандаа дотор минь халуу шатаж нүдэнд минь гал асахад ч бэлэн байсан юм.

"Болж байна. Гэхдээ нэг асуух зүйл байна." Тэр над руу гайхангуй ширтсээр толгойгоо гилжийлгэн "Юу юм?" миний асуухыг хүссэн зүйл бол тэр надаас салсан шалтгаан биш. Угтаа бол би аль хэдийн хариултыг нь мэдэж байгаа ч түүний хэр хөгийн үйлдэл гаргасан гэдгээ дотроо бага ч болов мэдэж байгаа эсэхийг л мэдэхийг хүссэн төдий.

"Чи түүнд хэзээнээс сайн болчихсон юм Жон Хусог? Надад тийм ч хамаатай биш лдээ. Зүгээр л үерхэж байгаа охиныхоо найзад сэтгэлээ илчлэх зориг хаанаас нь гарсныг сонирхоод л."

Хүлээгээрэй харц нь далдичаад юундаа тэгж сандардаг юм бэ? Би зүгээр асуусан юмсан . Инээдтэй санагдаад тэсэлгүй инээж орхив.

Инээгээд байхыг минь хараад гайхах биш залхсан шинжтэйгээр нүүрээ нэг шувтраад

"Чи ийм болохоор л хоёулаа болохгүй байгаа юм. Зүрхний чинь оронд мотор байдаг юм уу гэмээр тийм хүйтэн хүн болохоор л хоёулаа ойлголцдоггүй. Надад гомдохын оронд чи намайг дооглож инээж байгаа чинь л асуудал, чамд зүрх байдаггүй Луна.

Take me to the Moon [MYG]Where stories live. Discover now