Chapter Nine
Мэдрэмжээ удирдаж
чаддаг ч болоосой.Huseok's pov
Гурван жил.
Түүнд дурласан гурван жил.
Тэр надад жаргал бэлэглэсэн гурван жил.
Нүднээс минь хайр асгарч, сэтгэлд минь оч хальсан гурван жил.
Гурван сар.
Түүнийг хайрласан гурван сар.
Ахин дурсмааргүй, ахин мэдэрмээргүй шарх үлдээж дурсамж бэлэглэсэн гурван сар.
Ахиад л түүнийг зүүдлэн цочин сэрэхдээ би намайг харан инээмсэглэн суух Сэраг олж харав. Шөнө сайн унтаж чадаагүй учир ширээ дэрлэн унтсан нь энэ байлаа. Тэр над руу ширтсээр "ахиад л хар дарсан юм уу?"
Үнэндээ зүүдэндээ ч болтугай миний энгэрт эрхлэн тоглохыг нь харж байгаадаа баяртай байгаа ч Сэраг зовоохыг хүсээгүйдээ би толгой дохилоо.
Тэр бага зэрэг гунигтай инээмсэглэн "Хар дараагүй биз дээ? Лунаг зүүдэлсэн тийм үү?"
Би түүний үсээр нь гараа гүйлгэсээр духан дээр нь үнсээд "Үгүй дээ."
"Худлаа ярь. Чи түүний нэрийг дуудаж байсан."
Хэлэх үг байгаагүй учир би дэмий л нүүрээ шувтран нэг хөнгөхөн инээмсэглээд ангиас гаран номын сан зүглэв. Би дэндүү хулчгар байгаа биз? Миний хэрээс хэтэрсэн асуудал тулгарах бүрт би зугтаж орхидог. Энэ л миний өөрийгөө хамгаалах ганц арга гэлтэй. Лунагаас ч одоо Сэрагаас ч тэр би зугтсаар л байх бололтой.
VOUS LISEZ
Take me to the Moon [MYG]
Roman d'amourСар болохыг хүссэн хөвгүүнийг мөнхөд ширтэн хайрлахыг л хүссэн охины бяцхан хайрын түүхэд тавтай морил