IV. A trouble maker?

112 13 0
                                    

⋆⁺₊⋆ ☾⋆⁺₊⋆
𝕿𝖆𝖐𝖊 𝖒𝖊 𝖙𝖔 𝖙𝖍𝖊 𝖒𝖔𝖔𝖓
⋆⁺₊⋆ ☾⋆⁺₊⋆

Chapter four
Өнгөгүй хоосон ертөнцийн
өнгөлөг ганц хүн нь.

Chapter fourӨнгөгүй хоосон ертөнцийн өнгөлөг ганц хүн нь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Намрын сэрүү ороод хүмүүс бүгд дулаалчихжээ. Надаас өөр шилэн тирко, дан цамцтай явж байгаа ганц ч хүн алга. Дулаан хувцасаа гаргах хэрэгтэй юм байна даа. Орой хариад л..." хичээлээсээ хоцорсон ч гүйх хүсэл огт байгаагүй тул хажуугаар гүйлдэн зөрөх хүмүүсийг ажигласаар ганцаараа зайрмаг идэн алхах охин. Багаасаа л дэргэд хүн байхгүй үед бодож байгаа зүйлсээ амнаасаа гаргасаар байгаад тэр нь зуршил болчихсон аж.

"Чи ганцаараа ярих зуршилтай бололтой" гэсээр Юнги хаанаас ч юм гэнэт гараад ирэв.

"Чи харин гэнэт гарч ирдэг зуршилтай бололтой тийм үү?"

Тэр хариулсангүй зүгээр инээмсэглэн хажууд алхлаа. Хэдхэн хоногийн өмнө болсон зөрчилдөөн маягийн зүйлээс болоод эсвэл нэгнээ угаас танихгүй учир ахин огт яриа эхлээгүй хоёр сурагчийн дунд ахин харилцан яриа өрнөнө. Тэр огт сандарсан шинжгүй тайван харагдах бөгөөд ахиад л дүрэмт өмсөөгүй, хоцорч байсан ч яарсан шинжгүй.

Сонирхол татмаар...

"Бас юу гэж дургүй хүргэх гээд хамт алхаад байгаа юм?"

Тэр инээгээд " Өөрөө их тайван харагдах юм. Ахлах сургуульд ороод жил ч болоогүй байж ихэнх багш нарын дургүй охин болчихсон байхад арга ч үгүй биз дээ."

"Аман дотор нь хогийн сав байдаг юм уу хаашаа юм. Юм хэлэх болгондоо дургүй хүргээд байх юм."

"Дургүйг чинь хүргэх гэж алхаагүй юмсан. Чамтай нэг баг болмоор байна."

"Хүсэхгүй байна."

"Яагаад? чи их авьяас-"

"Хоцорч байж байнга алхах юм аа Лулу? Гүйгээрэй." гэсээр Жимин намайг чирээд гүйчихсэн. Түүнд 'чамтай нэг баг болчихвол тоглолт болгон дээрээ хэлгүй хүн шиг зогсох юм шиг санагдаад байна' гээд хэлчихмээр байсан ч чирэгдээд гүйчихсэн учир үг ч хэлж амжсангүй.

Take me to the Moon [MYG]Where stories live. Discover now