|007|

41 6 2
                                    

・。

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

.・。.・゜✭・.・✫・゜・。.

Мянга мянган худал дунд нуугдсан тэр бяцхан үнэн

.・。.・゜✭・.・✫・゜・。.

Клубын буланд хоосон хана ширтэх хоёрын дунд тун хачирхалтай аниргүй ноёлно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Клубын буланд хоосон хана ширтэх хоёрын дунд тун хачирхалтай аниргүй ноёлно. Хэдхэн минутын өмнө Жонни өөрийн буруугүйг гэрчилчхээд тоглоомтой нь аргагүй клуб руу эргэн орсон бол Жэхи болон мөрдөгч хоёр гар мухар хоцорсон юм. Пак Жихүн халааснаасаа хайрцаг тамхи гаргаж ирэн өөрөө нэгийг нь аваад, Жэхи рүү сунгах гэсэн боловч түүнийг харваас тамхи татахгүйг анзаараад буцаан халаасандаа хийв. 

"Залуус та нарын амьдрал дэндүү адармаатай юм. Яагаад зүгээр л энэ сайхан хүүхэд насаа сайхнаар нь үлдээж болдоггүй юм?"

30 гарсан мөрдөгчийн хувьд эдгээр залуус хүүхдүүд л байсан юм. Цэцэг цэврүү шиг үзэсгэлэнтэй тоглож наадаж, инээлдэх насан дээрээ тэд аймшигтай зүйлс хийж байгааг харахдаа идэр насны эр санаа алдахгүй байж чадсангүй. 

Жэмин хэсэг газар ширтэж байгаад "Та үнэхээр биднийг хүүхэд гэж харж байгаа хэрэг үү?" аяархан асуухдаа инээхгүй байж чадсангүй. Ямар хүүхэд хар тамхи наймаалж, хэрэглэж, хүн амины хэрэгт холбогдох юм? 

Пак Жихүн санаа алдах зуураа тамхиныхаа утааг гаргав. Мэдээж ямар л хүүхэд ийм аймшигтай зүйлсийг хийх вэ дээ? Тэд хэдийн хүүхэд байхаа болиод удаж. Хэтэрхий эрх том болчхож! 

Class Y: Bloody PartyWhere stories live. Discover now