Хэсэг 14: Би очиж болох уу?

437 46 16
                                    

------------✧♡✧-------------

Би сая л нэг ухаан орон газар дээрээсээ босоод "Таны асуудал яг юунд байгааг үнэхээр ойлгохгүй нь! Хэрвээ та намайг хамгаалах гээд байгаа бол энэ чинь хамгаалж байгаа хэрэг огт биш.Намайг байхгүйд танд яг юу тохиолдсон юм бэ? Үнэнийг хэлэхэд та одоо миний ах биш болчихож.Миний ах ийм хүн байгаагүй." хэмээн ширүүхэн хэлчхээд талбайг орхин, гарах гарц руу явах бол замдаа Жонвон Рики хоёрыг ярилцаж байхад нь санаандгүй таарчихав.

Тэд намайг харан яриагаа таслахад би "Жонвон аа, хоёулаа явах уу?" хэмээн түүнээс асууж, Жонвон гайхсан бололтой зогсоход Рики хөхөрсөн бугуй руу минь заан "Хүүе, ямар нэгэн зүйл болсон юм уу? Зүгээр үү?" гэсэнд би гараа бушуухан ардаа нуун толгой дохилоо.

"Тийм ээ, зүгээр.Хашлаганд мөргөчихсөн юм."

Хоёр залуу бие биентэйгээ салах ёс гүйцэтгэсний дараа Жонвон бид хоёр цэнгэлдэхээс хамтдаа гарцгаав.

"Жонвон аа?.."

"Яасан?"

"Би чамтай..нөгөө..хэд хоног байж болох уу?"

Би нэлээн болгоомжтой түүнээс ийнхүү асуухад "Ямар нэг зүйл болоо юу?" гэж тэр замдаа гэнэт зогслоо.

Би толгойгоо хурдан сэгсрээд "Зүгээр л Сонхүнээс түр хугацаанд хол баймаар байна.Түүний зан аашийг нь тэвчихгүй нь." гэсэнд Жонвон юунд ч эргэлзсэнгүй шуудхан толгойгоо дохисоор зөвшөөрөв.

"Мэдээж!"

"Юутай ч би эхлээд ээжээс асуух хэрэгтэй.Гэхдээ ямар ч асуудалгүй гэдэгт итгэлтэй байна."

Бурхан минь, надад ийм сайн найз заяасанд баярлалаа!

•••

За ингээд бүх зүйл төлөвлөсөн ёсоор болж, би Жонвоны гэрт ирээд аль хэдийн 7 хонож байна.Түүний эцэг эх нь мэдээж дургүйцээгүй.Учир нь би аль эрт л гэр бүлийнх нь нэг гишүүн болчихсон байсан.

Гэсэн хэдий ч түүний ээж миний хөхөрсөн гарыг анзаараад ээжид хэлчихсэн учраас би яалт ч үгүй бүх үнэнийг хэлэхээр болж, ээж Сонхүнтэй түүний асуудлынх нь талаар нухацтай ярьцгаасан байх.Гэхдээ түүнд ээжийн үг огтхон ч нөлөөлөөгүй гэдэгт итгэлтэй байна.

Орой болж, Жонвон бид хоёр түүний орон дээр хамтдаа, би түүний өвөр дээр толгойгоо тавин хөлөө ханан дээр наасаар хэвтэх аж.

KEEP IT SECRET ˡᵉᵉ ʰᵉᵉˢᵉᵘⁿᵍWhere stories live. Discover now