Хэсэг 06: Хэзээ ч хийж үзээгүй

445 48 30
                                    

------------✧♡✧-------------

Яагаад бүх хүмүүс энгийн хувцас өмсчихсөн байдаг билээ?

Өсгийтэй гутал, өгзөг харагдахаар богино даашинз.. бурхан минь, энэ газраас хурдхан шиг далд орж үзэх минь!

Хурдхан эргэж харан түүний байшингаас холдох гэтэл хэн нэгэн мөрийг минь тэврэв. Гайхан тэр хүн лүү нүүр тулан харвал Бомгю хөгжмийн чанга аяийг давуулан "Эее, Хёна! Хараал ид гэж, чамтай энд таарна гэж ёстой бодсонгүй шүү" гэсээр хашхирах ажээ.

"Үнэнийг хэлэхэд би ч өөрөө энд юу хийж яваагаа мэдэхгүй байна аа!!.."

"Юутай ч би буцаж явлаа..."

Би түүнээс салахаар тэврэлтээс нь зайлсхийсэн боловч тэр миний ярьсныг чанга хөгжмийн чимээнээс болоод ер сонсоогүй бололтой шууд байшин руу чирээд яваад орчихсон.

"Гю! Хүлээ, би ийм байдалтай ийшээ орж чадахгүй!!" гээд би түүний гараас хүчээр мултрахаар хойш эргэтэл тэр дахин гарнаас минь атгаж, зүүн гарт минь аяга атгуулаад "Чамайг энд ямар хувцастай ирснийг чинь энэ олон хүн дотроос хэн нь ч анзаарахгүй" гэв.

Би түүний хэлснийг тоолгүй даашинзныхаа хормойг доош татан зогстол хойноос минь нэг хүн санаандгүй ирэн мөргөж, одоо л энэ байшинд хэр олон хүн байгааг олж анзаарлаа.

Тийм ээ, намайг анзаарах хүн байхгүй бололтой.

Бомгю "Чиний наадах ичимхий байдлыг чинь мартагдуулахын тулд бага зэрэг хатуу зүйл хэрэгтэй бололтой. Тийм үү?" гээд гал тогооны уух зүйл бөөгнөрсөн хэсэг рүү толгой дохиод "Хараач! Тэнд Жэй байна. Очиж төрсөн өдрийн мэнд хүргээрэй" гэсэнд Жэй аль хэдийн бидний яриаг сонсчихсон юм шиг гэнэтхэн бидэн рүү чиглэн эелдэг инээмсэглэсээр хүмүүсийн хажуугаар зөрөн ирэв.

Тэр ихэд баяссан бололтой "Бяцхан Пак!" гэсээр биеийг минь дээрээс доош гүйлгэн харахдаа "Өө-бурхан тэнгэр минь!-" гэсээр амаа тагаллаа.

Азаар тэр намайг урилгагүй ирсэнд ер дургүйцээгүй нь илт байв.

Түүний над руу харах харц улам бүр гэрэлтсээр "Чи үдэшлэгт маань зүгээр л энгийн хувцастай ирж болох байсныг мэдээгүй хэрэг үү?" гэхэд нь би хормойгоо улам доош хийгээд "Харин тиймээ, сая л ирээд анзаарлаа" гэсээр инээмсэглэлээ.

"Чи юу уумаар байна?"

Би түүнийг олны дундуур дагаж явахдаа "Gin Tonic байгаа юу?" гэж асуугаад дараа нь үргэлжлүүлэн "Нээрээ тийм, төрсөн өдрийн мэнд хүргэе!!" гэсээр инээсэнд тэр хариуд нь надад уух юм хийж өгөнгөө толгой дохин, хонхорхойгоо гарган инээмсэглэлээ.

KEEP IT SECRET ˡᵉᵉ ʰᵉᵉˢᵉᵘⁿᵍWhere stories live. Discover now