Хэсэг 28: Мянган үгнээс ч илүү

327 56 13
                                    

------------✧♡✧-------------

Хисын бид хоёр машинтайгаа гэрийн гадаа ирэн зогсоход бүх өрөөний гэрлүүд яагаад ч юм асаалттай байлаа.

Магадгүй намайг хоцорчихвий гэж сандарч суугаа ээж минь л байх.

Хисын намайг бага зэрэг эргэлзсэн байдалтай байхыг анзаараад, "Бид заавал орох хэрэгтэй гэж үү?" хэмээн асуухад би хариу инээмсэглэн толгой дохиод, хаалганы бариулыг удаанаар даран, цоожтой байхыг нь анзаараад, "Өө..новш..түлхүүр.." гэж амандаа бувтнасаар духаа алгадтал Хисын байшингийн ард байдаг бутнууд дундуур орон, тэдний нэгнийх нь араас жижиг түлхүүр гаргаж ирээд "Чи үүнийг санахгүй байна уу? Аан, нээрээ согтуу байсан юм байна." гээд инээсээр өнөөх түлхүүрийг гарт минь атгуулав.

"Би тэнд нуусан гэж үү? Хөөх, бүр юу ч санадаггүй шүү."

"Хёна, чи намайг ч бас танайх руу орох нь зөв гэж бодож байна уу?"

"Тийм ээ, би таныг энд ганцааранг тань хүлээлгэж чадахгүй шүү дээ."

Бидний аль аль нь гэрт хэн нэгэн унтаж байгаа байх гэж бодон, санаа зовсоор сэмээрхэн тэднийг сэрээхгүйг хичээн, хаалганыхаа цоожийг удаанаар гарган дотогш ороход Хисын миний хойноос чимээгүйхэн дагаж байлаа.

Тэгтэл яг үүдэн хэсэгт миний тээштэй бүх хувцас бэлэн, бас зочны өрөөнөөс хүмүүсийн инээлдэх чимээ сонсогдон, Хисын над руу асуулт эрсэн харцаар харахад би мөрөө хавчин зочны өрөө лүү шагайвал ээж намайг харчхаад "Хёна ирчихлээ!" гэж жоохон хүүхэд шиг хашхираад гарыг минь атган дотогш оруулсанд буйдан дээр суух хүмүүс бүгд над руу харав.

"Чамайг нойрондоо дийлдээд онгоцноосоо хоцорчихвий гээд ээжийнх нь санаа их зовлоо шүү."

Ээж эцэст нь миний ард зогсож байсан Хисынийг олж хараад "Өө! Чи бас ирчихэж ээ? Орж ирэхгүй юугаа хийгээд байгаа юм?" хэмээн түүнийг сугадсаар буйдан руу Сонхүн болон түүний найз охин, Жонвон дээр аваачиж очиход би тэднийг харан худал инээмсэглэсэн дүр үзүүлээд Жонвон руу харлаа.

Яг одоо миний өмнө байгаа дүр зураг инээдийг минь үнэхээр хүргэж байна.Утаснаасаа өөр юуг ч анзаарахгүй суух ахыг маань гунигтайхан ширтэх түүний найз охин.Ийм л ирээдүй түүнийг хүлээж байсан гэдгийг тэр мэдээгүй байх.

"Чи түүнтэй хамт өчигдөр шөнийг өнгөрөөж ээ!?"

Жонвон гэнэт надаас ийнхүү цочирдон асуусанд Сонхүн тоосон ч шинжгүй утас руугаа ширтсэн хэвээр "Тэр түүнтэй хамт биш зүгээр л гэрт нь нэг шөнийг өнгөрөөсөн." гээд чимээгүй боллоо.

KEEP IT SECRET ˡᵉᵉ ʰᵉᵉˢᵉᵘⁿᵍWhere stories live. Discover now